Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтийн Галшард хорио цээр тогтоожээ

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 2 сарын 10
Зууны мэдээ
Хэнтийн Галшард хорио цээр тогтоожээ

Сүхбаатар аймгийн таван суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч өчигдрийн байдлаар 256 малыг устгалд оруулаад байна.

Мөн Хэнтий аймгийн Галшар суманд шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Одоогоор хэдэн малаас халдвар илэрсэн нь тодорхойгүй байгаа гэнэ.

Галшар сумын малаас болон зээрнээс авсан шинжилгээний дээжийг нэгтгэн өчигдөр Мал эмнэлэг үржлийн газарт явуулсан гэж албаныхан мэдээллээ.

Хариу нь энэ долоо хоногт гарна гэв.

Зураг