ИНЕГ-н хэмжээнд боловсон хүчний халаа сэлгээ эх захаа алдаж байгаа тухай сонин хэвлэлээр нэлээд гарч байсан. Эл асуудлаар Зам тээврийн яамнаас ИНЕГ-т шалгалт оруулаад байгаа билээ.
Гэтэл ИНЕГ-ын шинэ уддирдлагууд өөрсдийн танил талын хүмүүсийг ИНЕГ, түүний харъяа салбаруудад чихэхдээ А.Гансүх сайдын нэрийг барьдаг байна.
Тухайлбал Ховд аймгийн Булган сумын нисэх буудлын эрхлэгчээр амжилттай ажиллаж байсан Д.Эрдэнэцогт гэдэг хүнийг хилс хэрэгт элдвээр буруутгасаар ажлаас нь халаад оронд нь Ховд аймгийн Булган сумын иргэн Б.Мөнхтөр гэдэг боловсрол мэргэжилгүй нөхрийг ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга гэгдэх Б.Ган-Очир зүтгүүлэн томилжээ.
Ингэхдээ “Б.Мөнхтөр бол А.Гансүх сайдын эхнэрийн төрсөн дүү, сайд энд ажиллуул гэж шахаад байна” хэмээн тайлбарлажээ. Уг нь А.Гансүх сайдын эхнэр нь Ховдын Булган сумын харъяат биш шиг санагдах юм. Энэ мэтээр халаа сэлгээ хийхдээ эрээ цээрээгээ алдаж байгаа бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!