"11-11" төв
11.00 цагт: Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тус төвд ажиллаж, ард иргэдийн санал гомдлыг сонсоно.
Монголын Залуучуудын холбоо
16.00 цагт: “Авто Тээврийн Залуучуудын Холбоо” байгуулагдана.
МН мэдээллийн төв
11.00 цагт Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-2014”-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ-ын хамтарсан хөтөлбөрийн нээлтэд урья.
12.00 цагт “Зая гэгээнтний номын айлдвар” шашин урлагийн цэнгүүн Буянт-Ухаа спорт цогцолборт болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ. Цэнгүүнд Зая гэгээнтэн морилж, сүсэгтэн олон шавь нартаа маань мэгзмийн лүн хайрлана.
БОНХЯ-ны Хаан танхимд
11:00 цагт: БОНХЯ-наас 2014 оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгож байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Гадаад харилцааны яам
12:00 цагт: Гадаад Харилцааны Яаманд Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!