Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл "11 11" төвд ажиллана

ikon.mn
2014 оны 2 сарын 4
iKon.MN

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд лхагва гариг бүрийн 11:00 цагаас Засгийн газрын гишүүд шууд ярилцлага хийж, иргэдийн асуултад хариулж байгаа.

Энэ уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар оролцож байсан бол энэ 7 хоногийн лхагва гаригт болох уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оролцохоор боллоо.

2014 оны 2 дугаар сарын 5-ны 11:00 цагаас болох уулзалтыг http://live.11-11.mn/  холбоосоор шууд үзэх боломжтой. Мөн "11 11" төвд иргэн та холбогдон санал хүсэлтээ хэлж, асуултаа асуугаарай.