Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 11.7 ХУВИАР ӨСЖЭЭ

Б.Ану
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ДНБ, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6144.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11.7 хувиар өслөө. Үүнд голлож хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 13.5 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 20.1 хувь, үйлчилгээний салбарынх 10.0 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

ДНБ оны үнээр 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оныхоос 25.2 хувиар өсч, 17550.2 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2013 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 2.5 хувийн өсөлттэй байна.  
         
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр  2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18383.2 тэрбум төг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6169.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 3795.3 тэрбум төг буюу 26.0 хувь, зэрэгцүүлэх үнээр 640.0 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар өслөө.  

ДНБ-д 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ  62.3 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 58.6 хувь, цэвэр экспорт (-20.9) хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 1.9 пункт, хөрөнгийн нийт хуримтлал 2.8 пунктээр  буурч, харин цэвэр экспорт 4.7 пунктээр өссөн байна.

2014 онд Засгийн газар ДНБ 20 их наяд төгрөгийг давна хэмээн тооцоолоод байгаа билээ. 

ДНБ-ий өсөлт, бууралт, хувиар