Украйнд их цас орсноос есөн бүс нутагт 412 суурин цахилгаангүй болсон тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Их цас орсноос гадна цаг агаар хүйтэрсэн учраас цахилгаан хангамжид доголдол гарсан байна.
Украйн улсын бүх нутаг дэвсгэрт цаг агаар хүйтэрсэн аж. Крымийн автономит улс, Одесс, Херсонс зэрэг мужид цахилгаан тасарчээ.
Цаг агаар их хүйтэрч, цас орсноос Донецк мужид онцгой байдал зарласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!