УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн удирдлагууд золголоо.
Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт ёс заншил, идээ ундааны онцлог, эдлэл хэрэгслэлийн утга учир, мэндчилгээний соёл дэгээс танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!