Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Өөдөөгийн шоуг рок, попын акулууд ажиглаж байна

Б.Ану
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн үүсгэн байгуулсан M Galaxy студиэс бэлтгэдэг “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилийн ой энэ жил тохиож байна. “Хит”-ээс гадна хоёр дахь хамгийн олон жил тасралтгүй цацагдаж байгаа хөгжмийн нэвтрүүлгийн нэг болоод байгаа “Music 9” ойн баяраа тохиолдуулан ALFA music төслийг зохион байгуулж байна.

Тус уралдаант шалгаруулалтад шинэ үеийн залуусын сонголт болж байгаа авьяаслаг уран бүтээлч залуус болох Тэнүүн, Батцэнгэл, Хишигжаргал, Чойжоо, Номин, Солонго нарын зургаан уран бүтээлч оролцож байна.

“Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” дуунуудаараа залуусын танил болсон Тэнүүн үү, “Дүрэмгүй өдөр” дуугаараа цахилан орж ирсэн Хишигжаргал уу, эсвэл “Holly Dolly”, “For you” дуунуудаараа гялалзаж яваа Батцэнгэл үү?

Эдгээр зургаан авьяаслаг залуусыг Т.Өөдөөгийн студи дэмжиж, тэдний уран бүтээлийг нийтэд сурталчлах, цаашилбал шалгарсан уран бүтээлчийг продюсерлэх үүрэг хүлээж байгаа юм. Энэхүү уралдаант шалгаруулалтыг “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа болон бусад рок, попын алдартнууд анхааралтай ажиглаж байна. Учир нь монголын хөгжмийн түүхэнд продюсерийн үйл ажиллагаа ийнхүү ил тод болж байгаагүй, оролцогч нарын дийлэнх нь уран бүтээлээ идэвхтэй туурвиж ямар нэг хэмжээгээр олны танил болсон байгаа нь энэ төсөл ирээдүйд цахиур хагалж мэднэ хэмээн үзэцгээж байгаа аж.

“Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” дуунуудаараа залуусын танил болсон Тэнүүн үү, “Дүрэмгүй өдөр” дуугаараа цахилан орж ирсэн Хишигжаргал уу, эсвэл “Holly Dolly”, “For you” дуунуудаараа гялалзаж яваа Батцэнгэл үү?

Хэн шалгарахыг сарын дараа харах үлдлээ.