Тийн хэмээгч модон могой жилийн шинийн нэгнийг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ерөнхиийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 06 тоот зарлигаар төрийн дээд одон медаль өгч шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ДЦС-3 ТӨХК-ний үйлдвэрлэлийн албаны зуухны горимын машинч Ц.Нямсүрэнг,
Алтан гадас одонгоор ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга Г.Энхтайван, ДЦС-3 ТӨХК-ний захиргаа удирдлагын албаны ахлах мэргэжилтэн Б.Рашцэрмаа нарын 9 хүнийг
Хөдөлмөрийн хүндэт медалиар ДЦС-3 ТӨХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын инжегер Б.Иван, мөн компаний цахилгааны ашиглалтын инжегер Ц.Нямдаваа нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар гардуулж баяр хүргэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!