Дүрмийн дагуу бол Баасан гаригт 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох хориотой. Гэсэн хэдий ч энэ жилийн цагаан сарын баярын шинийн 1 Баасан гаригт таарч байгаа тул эл өдөр дугаарын хязгаарлалт хүчингүй болж байна.
Мөн шинийн 2, 3 хагас, бүтэн сайнд тохиож байгаа тул урдын адил дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй нь мэдээж. Харин шинийн 4-н буюу ирэх Даваа гаригаас замын хөдөлгөөний дүрэм хэвийн байдалд шилжиж, дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх нь ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!