Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Грэммигийн эзэд тодорлоо

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 27
iKon.MN

Шилдэг дуу, шилдэг гоцлол 

Лордын дуулсан “Royals” дуу “2013 оны шилдэг дуу” гэсэн төрөлд ялалт байгуулжээ

Шинэ Зеландын 17 настай Лордын дуулсан “Royals” дуу “2013 оны шилдэг дуу” гэсэн төрөлд ялалт байгуулжээ. Энэхүү нэр хүнд бүхий төрөлд Macklemore&Ryan Lewis нар “Same Love” дуугаар, Кэти Перри “Roar”, Бруно Марс “Locked Out Of Heaven”,  Pink “Just Give Me A Reason” дуугаар өрсөлдсөн ч ийнхүү Лорд ялагч болсон байна.

1996 онд Шинэ Зеландад төрсөн Лорд өнгөрсөн оны гуравдугаар сард “Royals” анхны синглээ гаргасан юм. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн Грэмми наадмаас “Оны шилдэг гоцлол” шагналыг хүртсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан түүний анхны “Pure Heroine” цомог “Нийтэд түгсэн шилдэг цомог” төрөлд мөн дэвшсэн байжээ.

Энэ удаагийн Грэмми наадмын “Шилдэг рок дуу”-ны шагналыг Пол Маккартни “Cut Me Some Slack” дуугаараа хүртэв. Түүнчлэн тэрбээр Битлз хамтлагийнхаа Ринго Старртай хамтран тайзнаа дуулсан юм. Тэд хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн шагнал хүртжээ. 

Францын Daft Punk дуэт “Random Access Memories” цомгоороо ялалт байгуулав

Шилдэг цомог 

“Оны шилдэг цомог” төрөлд Францын Daft Punk  дуэт “Random Access Memories” цомгоороо ялалт байгуулав. Энэ цомог мөн оны шилдэг бүжиг/электро цомгийн төрөлд шагнал хүртээд байлаа. Уран бүтээлчид шагнал гардахдаа уламжлал ёсоор дуулгатай гарч иржээ. Харин оны шилдэг клипийн шагналыг Жастин Тимберлейк болон Жей Зи нарын “Suit & Tie” дууны клип хүртсэн байна. 

Оны “шинэ хүн” 
 

Оны шилдэг дебютээр шалгарсан Macklemore & Ryan Lewis нар

Macklemore & Ryan Lewis гэсэн дуэтыг энэ салбарын “Үнсгэлжин” гэж нэрлэдэг. Маклемор нэрээрээ алдартай Бен Хаггерти, продюсер Райн Льюис нар ямар ч дуу бичлэгийн компаниас дэмжлэг авдаггүй, 2008 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа ч 2012 онд л анхны “The Heist” цомгоо гарган, үүнийхээ дараа дэлхийг тойрон аялан тоглолт хийжээ.

Маклемор шагналаа гардаж авахдаа сүйт бүсгүй, гэр бүлдээ дэмжиж явдагт нь мөн өөрийнх нь бүтээлд дургүй хүмүүст ч мөн хандан талархал илэрхийлжээ. Оны шилдэг дебютээр шалгарсан  Macklemore & Ryan Lewis нар түүнчлэн “оны шилдэг дуу”, “Оны шилдэг цомог” төрөлд нэр дэвшсэн юм. Харин тэд ийнхүү “оны шилдэг дебют”-ээр шалгарсны дээр “Шилдэг рэп цомог”, “Шилдэг рэп дуу” төрөлд ялалт байгуулжээ.