Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Найман хөлөл

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn

Аливаа хүн тодорхой суудалтай бөгөөд тухайн хүн ямар суудалд суусныг олохын тулд эрэгтэй хүн галаас эхлээд найман суудлыг билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж суудлаа тодор­хойлно. 

Эмэгтэй хүнийг уснаас эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж, ямар суудалд суусныг мэдэж болно. 

Гарч буй жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн, цагаан сарын шинийн 1-нд суудлынхаа цог хийморийнхоо зүгт зүгээ гаргадаг. Ургаж буй на­ран өөд харж суудлынхаа тарнийг уншиж, суудлынхаа хорлол зүгт очиж цээр гаргах зан үйлээ үйлдээд нар зөв явсаар суудлынхаа буян хишгийн зүгт очиж, өргөл буяны үйл үйлдээд тэр зүгээсээ гэртээ орж ирдэг уламжлалтай. 

Ингэж монголчууд маань эрт дээр үеэс мөр гаргадаг уламжлалыг дагаж мөрдөн ирснээс гадна тухайн жилдээ сайн сайхан, аз хийморьтой явдаг хэмээн эрхэмлэдэг билээ. 

Буян хишиг

Цог

хийморь

Таван

зэтгэр

Цог

хийморь

Буян

хишиг

Бие

тасрах

Таван

зэтгэр

Биет асрах

Буян хишиг

Эм

ХИЙ

Бие

тасрах

Амь

ГАЛ

Таван

зэтгэр

Хорпоп

ШОРОО

Цог

хийморь

Шупмас

Амь

Хорпоп

Хорпоп

Эм

Шулмас

Амь

Шупмас

Эм

Эм

Амь

Хорлоп

 

Урд

 

Бие

тасрах

Таван

зэтгэр

Цог

хийморь

Буян хишиг

мод

Шулмас

Зүүн

 

Баруун

Шупмас

ТӨМӨР

Буян хишиг

Бие тасрах

Цог

хийморь

Таван

зэтгэр

 

Хойд

 

Эм

Хорпоп

Амь

Шупмас

Хорпоп

Амь

Амь

Эм

Шулмас

Хорпоп

Шупмас

Эм

Бие тасрах

УУЛ

Эм

ЦОГ

ХИЙМОРЬ

УС

Хорлол

Таван

зэтгэр

ОГТОРГУЙ

Амь

Буян хишиг

Таван

зэтгэр

Цог

хийморь

Таван

зэтгэр

Буян

хишиг

Бие

тасрах

Цог

хийморь

Бие тасрах

Буян хишиг

Дөрвөн сайн зүг: Эмийн зүгээс эм залах, эмч залах, идээ ундаа авахад эрхэм сайн. Амины зүгт бэр авах, буулгах, аян замд гарваас зохимжтой. Балин цацал өргөх, аян замд мордохыг цээрлэнэ. 

Цог учралын зүгт сан тавих, хийморийн дарцаг хийсгэх, бэр буулгахад сайн. Хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн. 

Дөрвөн муу зүгт: Хорлолын зүгт эмчид үзүүлэх, эм ба эмч за­лах, холын аянд явахыг цээрлэнэ. Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ. 
Дөрвөн зүгт хариулга хийж арилгана. 

Галд суусан хүмүүн гал го­ломтоо ариун байлгаж, галын сан тавиул. Засал хийхдээ нэгэн шанага галын цогийг авч, гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. 

Шороонд суусан хүн: “Сайнинбын до”, “намхайнинбын доо” зэрэг номыг уншуул. За­сал хийхдээ гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн есийн наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ. 

Төмөрт суусан хүн: Сэг зэмийн мах, хутга мэснээс болгоомжил. Сандуй уншуулж, засал хийхдээ есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ. 

Огторгуйд суусан хүн: “Сайнинбын до”, “намхайнинбын доо” зэрэг номыг уншуул, хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгож бариад гэрийн зүүн хойт зүг рүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. 

Усанд суусан хүн: Газар лусаас болгоомжил, усны үйлийг тэвч. Лүмбэнгарав уншуул. Засал хийхдээ нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ. 

Ууланд суусан хүн: “Сайнин­бын до”, “намхайнинбын доо” зэрэг номыг уншуул. Засал хийхдээ гэрээсээ баруун хойт зүг рүү гарч, есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. 

Модонд суусан хүн: Мод таслах, газар шороо хөндөхийг цээрлэ. Засал хийхдээ Нити уншуулж, таван өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. 

Хийд суусан хүн: “Сайнинбын до”, “намхай­нинбын доо” зэрэг номыг уншуул. Засал хийхдээ шувууны өд тэргүүтэн хөнгөн хийс­дэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн есийн наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ. 

Зүг чиг нь зурхайн мах­бодын онолоор баяжигдаж, ту­хайн мо­рилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтээ тухайн бодгалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журамтай. 

Зураг
Зураг
1 | 51 минут