Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайч нараас болгоомжлохыг анхаарууллаа

Монголын мэдээ
2014 оны 1 сарын 27
Монголын мэдээ
Хулгайч нараас болгоомжлохыг анхаарууллаа

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайн хэрэг ихээр гарах болжээ.

Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1643 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. 

Тодруулбал, нийслэлд  хулгайлах 21, булаах хоёр, залилан нэг, танхайрах долоо, зам тээврийн хэрэг 14, осол 12 гарч 18 хүн гэмтсэн байна.

Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэд их хэмжээний бэлэн мөнгөтэй явж дээрэмдүүлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Мөн орон байраа эзэнгүй, харуул хамгаалалтгүй орхиж явсанаас эд зүйлээ алдаж байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.

Зураг