
Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ 2013 онд ажлын байр бий болгож, хөгжлийн хүнд сорилтуудыг даван туулахад нь 100 гаруй орны хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэхдээ 25 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.
Дэлхийн банкны группийн гишүүн ОУСК нь 100 гаруй улс орны хувийн компаниудтай хамтран ажилладаг. Ингэхдээ ядуурлыг арилгах, хамтран хөгжих бололцоог нээхийн тулд хувийн капитал, туршлага, нөлөөллөө ашигладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!