Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Суудлын үр, цээр, засал

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Эхнэр, нөхөр хоёр нэгэн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой.

Галд суувал шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. Улаан Юм, Цэнд уншуул.

Шороонд суувал алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав. Жалгын ам хар­лах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. Сундуй уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.

Төмөрт суувал төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дархны газар болон оршуулгын газар явахыг тэвч. Нанжад, Ча-Сүм уншуул.

Огторгуйд суувал олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулгад оролцох, явахыг тэвч. Алтангэрэл, Ширнэн уншуул.

Усанд суувал бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. Алтангэрэл, Доржнамжом уншуул.

Ууланд суувал хуврагын хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. Жадамба, Хамчуннагбо уншуул. Настай эрэг­тэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.

Модонд суувал сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаал мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. Нити, Донба Жанбийн До уншуул.

Хийд суувал агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. Нити, Сэдэд уншуул.

Зураг