Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Буриадад 10 мянган ширхэг яс бэлэглэнэ

Х.Сайхан
2014 оны 1 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Буриадад 10 мянган ширхэг яс бэлэглэнэ

Цагаан сарын баяраар Буриадын улаан үд хотноо шагайн наадааны тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.

Сүүлийн үед Буриадад Монголын уламжлалт ясан тоглоомын төрлүүд эрчимтэй түгэн дэлгэрч байгаа юм байна. 

Шагай шагайлцах, шагай харвах болон малын яс ашигладаг өөр бусад тоглоомуудыг цэцэрлэг, сургуулиудад өргөнөөр тоглож байгаа ажээ.

Тиймээс энэхүү байдлыг улам илүү дэмжих үүднээс Монгол Улсаас тоглоом хийхэд зориулан 10 000 малын яс бэлэглэхээр болжээ. 

Энэ тоглоомын нэг хэсгийг цэцэрлэгүүдэд тараах бол нөгөө хэсгийг нь бэлэг дурсгалын зүйл болгож худалдана гэж  тус улсын уламжлалт спортын холбооны тэргүүн Алексей Гыргенов мэдэгдсэн байна. 

Зураг