Дуурийн театрын дуучин Ч.Алтантүлхүүр “Таван эрдэнийн орон” цомгоо өлгийдөж авлаа.
Энэ цомог нь төслийн дагуу бүтсэнээрээ онцлог юм. Цомог бүтээхийн тулд анх удаа төсөл боловсруулсан гэж хэлж болох гэнэ.
Цомогт “Баян монгол”, “Үхэрчин хүү”, “Мал маллах сайхан” зэрэг 10 дуу багтсан байна. Төслийн багт 20 гаруй хүн багтжээ.
“Таван эрдэнийн орон” цомгийн продюсераар Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ажилласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!