Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын компаниуд 1226, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 295, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани 134 байгааг Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай ес, Виржинийн арлуудад бүртгэлтэй нэг компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихээ больсон байна.
Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэх талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгоод байгаа юм.
Өнгөрсөн онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!