Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн жишигт нийцсэн химийн лабораторитай боллоо

Б.Төгс
2014 оны 1 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Дэлхийн жишигт нийцсэн химийн лабораторитай боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын сургуулиудад байгалийн ухааны дэлхийн жишигт нийцсэн лабораториудыг нийлүүлж эхэлжээ.

Одоогоор эхний ээлжийн 100 сургуулийн хими, физикийн ангийн тусламж болох 35 төхөөрөмжүүд бэлэн болсон ба өчигдөр 45, 23 дугаар сургуульд эхний ээлжийг нь хүлээлгэж өглөө.

Ингэснээр гэрлийн хугарал, дууны долгион, хурд, хүчний тухай номонд л байдаг онолуудыг хүүхдүүд ангидаа өөрсдийн гараар туршиж, нүдээр үзэх боломжтой болжээ.

Физик, химийн лабораторитой болсон багш нар “Химийн хичээлд хэмжих багаж маш чухал. Нэг милограммыг хоёр хуваахдаа баримжаагаараа л тасдчихдаг байсан” гэж ярилаа. БШУЯ-аас цаашид бүх сургуулийг ийм лабораториор хангах юм байна.

Зураг