ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Цагаан сар-2014” шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
“Цагаан сар-2014” шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монголчуудын уламж­лалт оюуны их спорт бо­лох шат­рын спортыг сур­­талчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуусын авьяас бил­гийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц шинэ залуу мастеруудыг тө­рүүлэн гаргах зорилготой “Цагаан сар” тэмцээн 2014 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

М-Си-Эс Интернэйшнл ХХК дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж, Монгол туур­гатны “Урамтай ша­тар” холбооноос зохион бай­гуул­сан “Цагаан сар-2014” энэ удаагийн тэмцээнд манай шилдэг ша­тарчид, тив дэл­хий, олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай орол­цон, медаль авсан өс­вөрийн шатарчид гээд 2000-аас дээш чансаатай нийт 70 гаруй та­мирчид швей­царь системээр есөн өрөг тог­лос­ноос ОУ-ын Их Мастер Б.Хатанбаатар тэр­гүүлж, Олон улсын шат­рын хол­боо­ны мастер С.Ган-Од, Н.Төвсанаа, М.Гүнбаяр, ОУ-ын Их мастер Д.Шаравдорж нар удаалсан байна. 

Мөн эмэгтэй ангилалд Спортын мастер Э.Хулан, С.Саран­тунгалаг, Спортын дэд мастер Э.Амаржаргал нар эх­ний гурван байрт, ахмад шатарчдаас ОУШХМ Ч.Хүрэл­баатар, Ж.Лхагваа, ОУМ, Гавьяат тамирчин Л.Мягмар­сүрэн нар, өс­вөрийн эрэгтэй шатарчдаас Ц.Тэнгис, спортын дэд мас­тер Э.Болдоо, С.Ган-Эрдэнэ нар, өсвөрийн эмэг­тэй ша­тарчдаас Спортын дэд мастер ОУШХМ Ү.Үүрийн­туяа, Т.Мөнхзул, Д.Хонгор­зул нар эхний гур­ван байрын эзэд боллоо.

Жил бүр “Монгол туурга­тан айл бүр хоймортоо шат­раа дээдлэн залъя” уриан дор уламжлал болгон зохион бай­гууллагддаг уг тэм­цээнийг анх 1996 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг МШХ-ны ерөнхийлөгч байх­даа “Их мастер” төслийг хэрэг­жүүлэх анхны алхам болгон са­­наачилж, ОХУ, Ка­закстан, Узбекстан, Украйн, Молдав, Гүрж, Мон­гол гэсэн долоон ор­ны нэртэй шатарчдыг орол­цуулан “Ца­гаан сар-1996” нэртэйгээр амжилттай зохион байгуулж байсан ба тус тэмцээнээс МУГТ Б.Хатанбаатар анхны Олон Улсын Их Мастерын зэрэг авч байжээ. 

Мөн уг тэм­цээнээс Ц.Шарав­дорж, Б.Мөнгөн­туул, Т.Бат­чимэг, Ц.Бат­чулуун зэрэг олон их мастер төрсөн юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг