Н.Намнандорж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур 380В цахилгаанаар ажилладаг. Хүүхэд, тэжээвэр амьтан дотор нь оруулж болохгүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурт хог хаяж, хүүхэд, тэжээвэр амьтан оруулахгүй байхыг захив. Цэцэрлэгт хүрээлэнгийн газрын усан оргилуурыг 2013 онд 289 м.кв талбайд байгуулжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн худгийн моторчин Н.Намнандорж "Өглөө 07:00 цагаас эхлэн цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааг хариуцаж ажилладаг.
Усан оргилуурыг гурван ээлжээр өдөр бүр цаг тутамд цэвэрлэдэг ч иргэд хог их хаядаг. 380В-ын хүчдэлтэй цахилгаанаар ажилладаг усан оргилуур руу хүүхэд болон тэжээвэр амьтан оруулах, хог, чулуу шидүүлэх юм. Энэ байдлаа больж, соёлтой байхыг хүсье.
Усан оргилуурыг усаар хангадаг худаг өндөр хүчтэй тогоор ажилладаг гэдгийг хүүхдүүддээ хэлж, анхааруулж өгөөрэй" хэмээв.
Тэрбээр 2016 оноос эхлэн 10 орчим жил цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны системийг хариуцан ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

