Уншиж байна ...

DEEP ZOOM: Нийт талбайн 85% нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн Монголын хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Нийслэл Улаанбаатар хотын Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэн дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын төв болох зорилготой байгууллага юм. 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх 973 га талбай бүхий газар нутаг хамрагддаг, Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн билээ. 

Түүнчлэн ҮЦХ ОНӨТҮГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр нийт 973 га талбайгаас 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө зураг гарч, үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг төсөв батлагдсаны дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Дараагийн ээлжийн 25 га болон 50 га талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажил үе шаттай хийгдэх аж. 

ҮЦХ-ийн нийт талбайн 15%-д нь тохижилт, 85%-д нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн байна. 

ҮЦХ ОНӨТҮГ-ын ГАЗРЫН ЗУРАГ /Хулганаараа чиглүүлэн томруулж харна уу/ 

 

Тус цэцэрлэг хүрээлэнд 4 зүйлийн шилмүүст мод, 11 зүйлийн навчит мод, 16 зүйлийн чимэглэлийн бут сөөг буюу нийт 31 төрөл зүйлийн 132,986 ширхэг модлог ургамал ургаж байна. Эдгээр тарьсан мод нь 96%-ийн ургалттай ургаж, нийслэл хотын ногоон байгууламжийн 23%-ийг бүрдүүлдэг аж.  

Төгөл

  • Сөүлийн ой 2013 /1,6 га /
  • Шри Чимной нэрэмжит төгөл 2015 / 350м2 /
  • JCI –ийн нэрэмжит төгөл 2016 / 0,5га /
  • БНХАУ-ын Засгийн газрын Төрийн ойн яамны нэрэмжит Мини ботаник цэцэрлэг 2017 /8,4 га /
  • “Хайрла”төгөл 2019 /5000м2 /
  • Тээвэрчдийн төгөл 2019 / 6700м2 /
  • Энхийг сахиулагчдын төгөл 2020 / 40,000м2 /
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит төгөл 2020 / 1700м2 /
  • Усжуулагч төгөл 2020 / 2000м2 /

Спорт болон тоглоомын талбай

  • Чийрэгжүүлэлтийн талбай” 2012 / 0,58га /
  • Гудамжны спорт бэлтгэлийн талбай 2014 / 0,4 га/
  • Хүүхдийн тоглоомын талбай 2015 / 400м2 /
  • Крикетийн талбай 2016 / 1,6 га /
  • “Дайчин чанар- Тэсвэрийн талбар” 360 2018 / 0,67 га /
  • Граунд гольф холбоо 2020 / 1,5 га /
  • Ротари ОУБ-ын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбай 2020

Хөшөө, дурсгал, цогцолбор

  • Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит “Монгол цагдаа цогцолбор” 2012 / 0,3 га /
  • Чонон элч хөшөө 2012
  • Газрын усан оргилуур 2013 /289м2 /
  • Хил хамгаалах ерөнхий газрын нэрэмжит “Сүлдэт багана цогцолбор” талбай 2015 / 2,6 га /
  • Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан хөшөө 2017
  • Мазаалайн баримал 2018
  • 12 жилийн баримал 2018
  • Тэшүүрээр гулгаж буй эмэгтэйн хөшөө 2018
  • Ц.Дамдинсүрэнгийн хөшөө 2019
  • Монголын газрын зураг 2020 / 400м2 /