Уншиж байна ...

НИТХ-ын 15 төлөөлөгчийн дэмжсэн саналаар ҮЦХ-ийн 40га бүхий газарт барилга барихыг батлав

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг

Энэ сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын V хуралдаанаар БЗД-ийн 11, 26-р хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газрын 40 га бүхий талбайд төрийн үйлчилгээний бүтээн байгуулалт, соёлын байгуулалтын хөгжлийн төсөл хөтөлбөр буюу Үндэсний урлагийн их театрыг барих тухай тогтоолын төслийг 15 төлөөлөгчийн саналаар дэмжиж баталсан юм. 

Уг тогтоолын төслийн тухай болон санал хураалтын талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

 

 

Үндэсний урлагийн их театрыг "тусад" нь гаргахын тулд $200 саяар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шинэ театр барихаар болжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг БНХАУ болон Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40га газар дээр төлөвлөсөн аж. Улмаар энэ оны гуравдугаар сард төсөл болон Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжийн мөнгө нь батлагдсан талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн хэлснээр уг санхүүжилт нь 200 сая ам.доллар аж. 

Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1,500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2,500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах танхимтай байхаар төлөвлөсөн бөгөөд  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний урлагийн их театр байрлаж буй барилга 1950 онд баригдсан бөгөөд Хүүхэлдэйн театр, Драмын театр үйл ажиллагаа явуулдаг. Шинэ барилгатай болсноор Үндэсний урлагийн их театр "тусдаа" гарах юм байна.  

1.
Хоёр асуудлыг нэг тогтоолын төслөөр танилцуулав

2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, нэгдүгээр тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх тухай тогтоолын төслийг танилцуулсан юм.  

2.
Хурдны зам болон барилга барих асуудлыг хоёр тусад нь тогтоолын төсөл болгов

2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын хурлаар уг тогтоолын төслийг танилцуулах үед НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хурлаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшиж байгаа нийт 973га газраас төрийн үйлчилгээний барилга байгууламж барих 40га гэснийг нэг тогтоолоор, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, нэгдүгээр тойрог замын 4.26га бүтээн байгуулалт гэснийг мөн тусад нь нэг тогтоол болгон өөрчлөх санал гаргаснаа танилцуулсан юм. 

Уг саналын дагуу НИТХ-ын төлөөлөгчид санал хурааж тусдаа тогтоолын төсөл болгон салгахыг олонхын саналаар дэмжив.   

 

3.
Сөрөг хүчнээс гаргасан Үндэсний урлагийн их театрыг ҮЦХ-ийн хойд талд нь буй хувийн хэвшлийн газар дээр барих тухай санал дэмжигдээгүй

Үргэлжлүүлэн НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хурлаас Үндэсний урлагийн их театрын барилгыг замын хойно байгаа зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа газарт төлөвлөн газар чөлөөлөлтийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн газар зохион байгуулалтын алба зохион байгуулах шаардлагатай талаар санал гаргасан юм.

Мөн НИТХ-ын зарим төлөөлөгч нар барилга барих асуудлыг эрс эсэргүүцэж  сөрөг хүчнээс "Ашиглахгүй байгаа ч буруу аргаар олж авсан бэлэн газрыг чөлөөлөөд барилга барь" гэх санал гаргасны дагуу Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бус хойд талд буй хувийн хэвшлийн газар дээр барих уу? гэсэн санал хураалт явуулсан ч НИТХ-ын төлөөлөгчид дэмжээгүй юм.  

4.
15 төлөөлөгчийн дэмжсэн саналаар ҮЦХ-ийн 40 га бүхий газарт барилга барихыг батлав

Үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газрын 40 га бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар төрийн үйлчилгээний барилга байгууламж, соёлын бүтээн байгуулалтын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг НИТХ-ын 15 төлөөлөгч дэмжсэнээр батлагдсан юм. 

Тус өдөр ирвэл зохих нийт 45 НИТХ-ын төлөөлөгчдөөс 26 нь хуралдаа ирсэн бөгөөд уг санал хураалтад 15 дэмжсэн. 11 дэмжээгүй санал өгчээ.  

5.
Усны газар, УСУГ-тай хэлэлцэх, тодруулах шатандаа явж байгаа гэв

Асуулт хариултын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Байгаль орчны дүгнэлт гарсан уу, Усны газартай зөвшилцсөн үү, УСУГ-аас мэдээлэл авсан эсэх талаар асуухад тэрбээр "Эдгээр байгууллагуудтай одоогийн байдлаар хэлэлцэх, тодруулах шатандаа явж байгаа" хэмээн хариулсан юм. 

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа "УСУГ-т энэ асуудал орж ирсэн эсэх талаар мэдээлэл байхгүй. Худаг хөндөгдөж буй эсэх талаар асуултдаа хариулт авч чадаагүй учир энэ талаар санал аваагүй гэж бодож байна" хэмээн хэлсэн юм.  

6.