Автомашин худалдаж авах бол “ЭХЛЭЛ”

СУРТАЛЧИЛГАА
4 минутын өмнө
Сурталчилгаа

Автомашин худалдаж авах мөч бол аяллын эхлэл юм. Харин таны автомашины үнэ цэн дараагийн 2, 3 жил, бүр 10 жилийн дараа ямар байхад үйлдвэрлэгч, дилерээс гадна эзэмшигч таны хийсэн сонголтууд чухал нөлөөтэй. Тиймээс Тоёотагаас автомашины ашиглалтын бүх үе шатанд үнэ цэнийг нь хадгалахаар Value Chain буюу "Үнэ цэний хэлхээ" цогц системийг бий болгосон.

зураг
 

Үнэ цэн анхны өдрөөс эхэлдэг

Ихэнх хүмүүс автомашины үнэ цэнэ зөвхөн худалдаж авах үнээс хамаардаг гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр автомашины ирээдүйн үнэлгээнд дараах хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг.

  • Засвар үйлчилгээний түүх
  • Оригинал сэлбэгийн хэрэглээ
  • Мэргэжлийн оношилгоо
  • Баталгаат үйлчилгээ
  • Дахин борлуулах үеийн баримтжуулалт

Эдгээр нь нийлээд тухайн автомашины зах зээлийн үнэлгээг бүрдүүлдэг тул Тоёота дилерүүдээрээ дамжуулан шинэ автомашин бүрд 3 жилд 6 удаагийн үнэгүй урсгал үйлчилгээг, мөн 3 жил эсвэл 100,000км-ын баталгаат хугацааг дагуулан өгдөг.

зураг
 

Үйлдвэрлэгчийн стандартаар хийх албан ёсны засвар үйлчилгээ

Автомашины үнэ цэнийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол эвдэрсний дараа бус, эвдрэхээс нь өмнө арчлах тул  дилерээр дамжуулан оригинал, баталгаат сэлбэг, эд ангийг нийлүүлдэг. Автомашины эдэлгээг уртасгахад үйлчилгээний бүтээгдэхүүнүүд болох хөдөлгүүрийн тос, тосны шүүлтүүр, жийргэвч гэх мэт нь нэн чухал.

Энэ нь автомашины найдвартай ажиллагааг хангахаас гадна ирээдүйн үнэ цэнийг хамгаалахад нөлөөтэй.

Тоёотагийн албан ёсны засварын төв нь зөвхөн засвар хийдэг газар биш. Энд Тоёота, Лексусын автомашинд засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн олон жилийн туршлагатай инженер, механикууд ажилладаг.

Засварын үеэр ашиглах багаж, тоног төхөөрөмж, засварын дараалал хүртэл бүх зүйл стандартчилагдсан. Мэргэшсэн инженер, механикууд жижиг гэлтгүй бүх засварыг нягт нямбай хийхийн сацуу сүүлийн үеийн технологийн шинэчлэлтүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж  ажилладаг.

Ингэснээр автомашины анхны техникийн үзүүлэлт, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа хадгалагддаг.

зураг
 

Таны итгэл

Автомашин худалдан авсны дараах үйлчилгээ нь зөвхөн засвар биш. Дилерийн ажилтнууд Таныг тогтмол хэрэгцээт мэдээлэл, техникийн зөвлөгөө дэмжлэг, баталгаат үйлчилгээ, шаардлагатай үед шуурхай тусламжаар хангана.

Таны автомашин “хуучин автомашин” биш харин “албан ёсны арчилгаа, үйлчилгээтэй, үнэ цэнээ хадгалсан автомашин” юм.

Үнэ цэнийг дамжуулах

Автомашинаа солих боллоо. Одоо таны автомашины үнэ цэн хамгийн тод харагдана. Таны, бидний хамтдаа хамгаалсан үнэ цэнтэй автомашиныг Toyota Q үйлчилгээгээр дамжуулан дараагийн эзэнд нь хүргэдэг.

Toyota Q нь таны 7 хүртэлх жилийн насжилттай автомашинд 255 цэгийн бүрэн үзлэг оношилгоо хийж, чанарын баталгаатайгаар буюу үнэ цэнтэй хэвээр дараагийн эзэнд нь санал болгодог.

Та автомашинаа илүү өндөр үнэлгээгээр худалдах боломжтой болж, дараагийн эзэн нь итгэлтэй сонголт хийдэг.

Үнэ цэний гинжин хэлхээ нь товчхондоо ШИНЭ АВТОМАШИН - ТӨЛӨВЛӨГӨӨТ ҮЙЛЧИЛГЭЭ - АЛБАН ЁСНЫ ЗАСВАР – ДИЛЕРИЙН ЗӨВӨЛГӨӨ ДЭМЖЛЭГ - TOYOTA Q ДАХИН БОРЛУУЛАЛТ гэсэн бүтэцтэй.

Toyota эзэмшинэ гэдэг нь зөвхөн нэг автомашин худалдаж авах тухай биш. Харин автомашины ашиглалтын бүх хугацаанд түүний үнэ цэнийг хамгаалж, дараагийн эзэмшигчид хүртэл үргэлжлэх итгэлцлийн системийн нэг хэсэг болохыг хэлдэг.

зураг
 

Toyota Value Chain нь автомашиныг зөвхөн "хэрэглэгддэг" зүйл биш, харин зөв арчилгаа, зөв үйлчилгээний үр дүнд үнэ цэнээ хадгалдаг хөрөнгө болгож чаддаг тогтолцоо юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.