Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолтыг англи хэлээр цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж эхлэв
Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолт, дүнгийн жагсаалтыг англи хэл дээр Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан цахим апостиль гэрчилгээ олгож эхэлжээ.
Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох боломжтой лавлагаа, тодорхойлолтын нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн баримт бичгийг олгох хэлний сонголтыг төрөлжүүлэхээр ажиллаж байгаагаа Гадаад Харилцааны Яам(ГАЯ)-ны Консулын Газраас мэдээлэв.
Иргэд цахим апостиль гэрчилгээ болон түүнд хавсаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг цахим апостиль гэрчилгээний QR кодыг уншуулах замаар шалгах боломжтой.
Цахим Апостиль авах зааварчилгаа:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

