Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани дэлхийн улс орнуудын үндсэн хуулиудтай танилцах “Constitute” веб сайт нээлээ.

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Constitute веб сайтын нүүр хуудас

Хайлтын системын аварга Google компани 9 сарын 23-нд 160 гаруй орны үндсэн хуулиудыг багтаасан “Constitute” веб сайтыг нээсэн байна.

Энэ сайт нь Google Ideas уралдаанд шалгарч санхүүжигдсэн Comparative Constitutions Project (http://comparativeconstitutionsproject.org/) тѳслийн хүрээнд бүтээгджээ.

Хэрэглэгч 160 гаруй орны үндсэн хуулиудыг харьцуулж, хайлт хийн, 350 гаруй сэдэвчилсэн тагийн тусламжтайгаар шашин, улс тѳрийн нам, иргэний эрх зэргийг эндээс үзэж болох нээ.

Тѳслийн зорилго нь хүн бүрийн ѳмнѳ үндсэн хуулиудын эхийг нээлттэй, хялбар судлах боломж олгож, улс орнууд харилцан бие биеийн туршлага алдаанаас суралцахад чиглэж байгаа юм байна.

Урьд нь ийм мэдээлэл дутмагаас үндсэн хуулийн эх бэлтгэгчдэд байнга хүндрэл тохиолддог байжээ.

Тѳслийг удирдсан хүмүүс нь Техасын Их Сургуулийн Захари Элкинс (Zachary Elkins), Чикагогийн Их Сургуулийн Том Гинзбург (Tom Ginsburg), Коллеж Лондон Их Сургуулийн Жэймс Мелтон (James Melton) нар аж.

Анх ийм сайт байгуулах санаа 2008 онд тѳрж байжээ. Учир нь тэр үед олон улс орнууд үндсэн хуулиа шинэчилж байсан бѳгѳѳд мэдээллийн нээлттэй байдал гол хүндрэл болж байсан байна.