Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны долоодугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 17-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
- Энэ сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр,
- 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
