Англи, Аргентин 24 жилийн дараа ДАШТ-д дахин таарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн наймын тоглолтууд өндөрлөлөө.

Канзас Сити хотод Аргентин, Швейцарын багийн тулаанд аварга цолоо хамгаалж буй аргентинчууд илүүрхлээ. Багийн ахлагч Леонил Мессигийн дамжуулалтаар эхний хагасын 10 дахь минутад Алекс Мак Алистер мөргөж гоол оруулсан.

Харин хоёрдугаар хагасын 67 дахь минутад Швейцарын Дан Ндойе тооны харьцааг тэнцүүлсэн ч ердөө таван минутын дараа довтлогч Брил Эмболо улаан хуудас авсан юм.

Хүн дутуу үлдсэн ч Швейцарчууд үндсэн цагт тэнцэв.

Гэхдээ 10-уулаа үлдээд нэмэлт цагт ч тэнцэх тэдний оролдлого бүтэлгүйтсэн. Тухайлбал 112 дахь минутад Жулион Альварес, 130+1 дэх минутад Лаутаро Мартенис нар тооны харьцааг холдуулснаар аргентинчууд хагас шигшээд шалгарлаа.

Энэ тэмцээний турш найман гоол оруулаад буй Л.Месси анх удаа гоолгүй тоглолтыг өндөрлүүллээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ийнхүү Англи, Аргентиныг хагас шигшээд өрсөлдөхийг нь харах нь. Энэ тоглолт долдугаар сарын 16-ны Пүрэв гарагт болох юм. Тус хоёр баг 1962, 1966 оны ДАШТ-д учраа таарахад англичууд хожиж байв. Харин 1986, 1998 онд Аргентин хариугаа авсан түүхтэй.

Харин хамгийн сүүлд 2002 онд Дэвид Бекхэмийн ганц гоолоор англичууд ялж байсан юм.