Венесуэлд газар хөдөлснөөс хойш зургаа хоногийн дараа гурван настай хүүхэд барилгын нуранги дороос амьд гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Венесуэлд хүчтэй газар хөдөлснөөс хойш зургаа хоногийн дараа барилгын нуранги дороос гурван настай хүү амьд гарсан тухай Йордан улсын аврагчид өчигдөр мэдээлжээ.

Хүүгийн нэр Клибер Моран болохыг Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес зарласан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт дараалан болсон 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 1,943 хүрчээ. Үүнээс гадна 10,000 гаруй хүн бэртэж, гэмтээд байна.

Сураггүй алга болсон хүний тоог 50,000 орчим гэж НҮБ өмнө нь мэдээлсэн.

NASA-гийн хиймэл дагуулаас авсан зураг дээр хийсэн анхны үнэлгээгээр 58,870 орчим барилга байгууламж нурсан буюу гэмтсэн гэх тооцоо гарчээ.

Йордан улсаас Венесуэлд ажиллаж байгаа аврагчид хүүд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биеийн амин чухал үзүүлэлтүүд сайн байгааг аврагчид мэдээлжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газар хөдлөлтөөс хойш эхний 72 цагийн дотор нурангид дарагдсан хүмүүс амьд гарах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Тиймээс зургаа хоногийн дараа амьд гарсан нь маш ховор тохиолдол юм байна.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Венесуэлийн газад хөдлөлтөд нэрвэгдсэн 30,000 гаруй хүнийг зургаан сарын хугацаанд хоол хүнс, хоргодох байр, бусад хэрэгцээт материалаар хангахад эхний ээлжинд $15 сая шаардлагатайг мэдээлжээ.

Килбер Моран хүү олон хоногийн дараа аврагдсан нь нурангид дарагдсан хүмүүс амьд гарах найдвар тасраагүйг харуулж байгааг Венесуэлийн парламентын спикер Хорхе Родригес мэдэгдсэн байна.

Одоо тус улсад дэлхийн олон орны аврагчид цаг нартай уралдан ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC