13 жилийн туршлагатай “200&570 авто сервис” өргөжин хөгжиж, “GS AUTO CENTER” боллоо
Toyota болон Lexus брэндийн SUV ангиллын автомашины засвар үйлчилгээний чиглэлээр Монголын авто үйлчилгээний салбарт 13 жилийн турш тууштай, найдвартай ажилласан “Гранд Сутай” ХХК-ийн “200 & 570 авто сервис” нь хөгжлийн шинэ шатанд гарч буйгаа албан ёсоор танилцууллаа. Тус хамт олон үйл ажиллагаагаа өргөжүүлэн, цаашид “GS AUTO CENTER” нэрийн дор шинэ өнгө төрх, илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэглэгчдэдээ үйлчлэхээр болжээ.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр, энэхүү өөрчлөлт нь зөвхөн нэр солих төдий шинэчлэл биш бөгөөд үйлчилгээний цар хүрээ, дэд бүтэц болон хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх урт хугацааны хөгжлийн бодлогын эхлэл юм байна.
“GS AUTO CENTER” нь өмнөх баталгаат засварын стандарт, чадварлаг инженер техникийн багаа хэвээр хадгалахын зэрэгцээ сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт болон автын үйлчилгээний нэр төрлөө улам бүр өргөжүүлэн ажиллах аж.
"GS AUTO CENTER" нь 2026 оны есдүгээр сард ашиглалтад орох шинэ салбараараа дамжуулан үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа, авто тоноглол болон дугуй засвар, кузов засвар, авто угаалгыг нэг дор цогцлоосон, орчин үеийн "Нэг цэгийн авто үйлчилгээний төв"-ийг бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
"GS AUTO CENTER"-ийн зүгээс цаашид инженер техникийн багийнхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
