Транс тосны эсрэг үндэсний уриалгад “Эзэгтэй” брэнд нэгдлээ
Монголчуудын эрүүл хооллолтыг дэмжих үндэсний хэмжээний санаачилгад дотоодын тэргүүлэх ургамлын тос үйлдвэрлэгч "Эзэгтэй" брэнд нэгдэж, нийгмийн хариуцлагаа илэрхийллээ.
Транс тосны хэрэглээг бууруулах үндэсний хэмжээний санаачилгад "Эзэгтэй" брэнд нэгдэн, эрүүл хүнсний хэрэглээг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Тус брэндийн үйлдвэрлэгч "Сэлэнгэ үйлдвэр" болон "Дельта Фүүдс" ХХК-ийн ажилтнууд гэр бүлийн хамтаар Ж. Амарсанаа эмчийн санаачилсан "Транс тосны эсрэг" үндэсний уриалгын гарын үсгийн аянд нэгдэв.
Тус санаачилга нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агуулгыг бууруулах, хэрэглэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Дэлхий нийтээр транс тосны хэрэглээг хязгаарлах бодлого эрчимтэй хэрэгжиж буй энэ үед "Эзэгтэй" брэнд хэрэглэгчдэдээ эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлж байна.
Үндэсний зах зээлд тэргүүлэгч
"Эзэгтэй" брэнд өнөөдөр Монгол Улсын ургамлын тосны зах зээлийн 25 хувийг хангаж буй үндэсний үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдийн итгэл, сонголтын үр дүнд салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлжээ. Монгол хөрсөнд ургасан юнгар (рапс) ургамлын үрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь More Mora брэндийн "Натене Абура" нэрээр Япон Улсад экспортлогдож, чанар, стандартаараа олон улсын зах зээлд Монголын хүнсний үйлдвэрлэлийн нэр хүндийг өндөрт өргөж байна.
Үйлдвэрлэлдээ Япон, Герман, Италийн дэвшилтэт технологи болон чанарын өндөр стандартыг нэвтрүүлсэн "Эзэгтэй" ургамлын тос нь химийн нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр аргаар боловсруулагддагаараа онцлогтой.
Бүтээгдэхүүний онцлох давуу талууд
- Транс тосны агуулга — 0%
- Генийн өөрчлөлтгүй түүхий эд (Non-GMO)
- Ханасан тосны агуулга бага — 7%
- Омега-3, Омега-6 тосны хүчлээр баялаг
- Үйлдвэрлэлийн явцад химийн уусгагч ашигладаггүй
Санаачилгад нэгдэхийг уриалж байна
Монгол Улсын иргэн бүрийн оролцоо энэхүү санаачилгын амжилтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Эрүүл хүнс, эрүүл ирээдүйн төлөөх уриалгыг дэмжиж, цахимаар гарын үсгээ зурахыг бүх иргэддээ уриалж байна.
Уг санаачилгыг дэмжиж, цахимаар гарын үсэг зурах бол ЭНД ДАРНА уу.
Транс тосны хяналтын тухай - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ
"Эрүүл Монгол хүний төлөө – Транс тосны эсрэг хамтдаа!"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

