ҮЙЛ ЯВДАЛ: Дуучин Ж.Замилан “Амьдралд би хайртай” бие даасан хоёр дахь тоглолтынхоо талаараа мэдээлэл өгнө
Төв талбайд
Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Төрийн ордонд
10:00-14:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.
Яармаг дахь Хангарди ордонд
11:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
Шангрилла зочид буудалд
10:00-11:30 цагт Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүн байгууллагууд Эрчим хүчний сайд Б. Найдалаатай салбарын тулгамдаж буй асуудлууд, засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлууд, 2026-2027 оны өвлийн бэлтгэлийн талаар ярилцана.
"Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт “Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-ийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Замилан энэ сарын 22-нд болох “Амьдралд би хайртай” бие даасан хоёр дахь тоглолтынхоо талаараа мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
