Юнивишн компани 3 дахь удаагаа RAV4 автомашины эзнийг тодруулна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 14 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Хаврын урин өдрүүд ирж, байгаль дэлхий сэргэхтэй зэрэгцэн хүн бүр аялал, амралтаа төлөвлөж эхэлдэг. Хавартаа амжиж авто хүлгээ шинэчлэн зундаа санаа амар аялах тухай бодож сууна уу? Юнивишнийн хэрэглэгчид “Хаврын цэс”-ээс кино үзэх, багц идэвхжүүлэх зэргээр эрхээ цуглуулан супер бэлэг болох RAV4 автомашинд хүслээ илгээх боломжтой аж.

6-р үеийн RAV4: Хотод хэмнэлттэй, хөдөө хүчтэй

Toyota брэндийн 6-р үеийн RAV4 автомашин нь монголчууд бидний хүсдэг "хотод тав тухтай, хөдөө газарт хүчтэй" гэх шаардлагыг бүрэн хангадаг. Хөнгөн жолоодлого, эргэлтийн радиус багатай шийдэл нь хот дотор түгжрэлд маневрлах, зогсоолд байрлуулах зэрэг үйлдлийг хялбар болгодог байна. Бартаат замын тусгай горимууд болон дөрвөн дугуй хөтлөгч систем нь хөдөө орон нутгийн бартаат замыг ч түүртэлгүй туулна.

зураг
 

Шинэчилсэн гадна дизайн нь өмнөх загвартай харьцуулахад агаарын эсэргүүцлийг 5-10% бууруулснаар шатахуун зарцуулалтыг багасгахад нөлөөлсөн байна. Тэнхлэг хоорондын зайг уртасгаж дотор салоныг илүү уужим, тухтай болгожээ. Монгол орны эрс тэс уур амьсгалд эдэлгээ даах чадвартай. Сэлбэгийн олдоц сайтайгаас гадна зах зээл дээр ч үнэ цэнээ удаан хадгалдаг байна.

зураг
 

Юнивишн компани ийнхүү гурав дахь жилдээ Toyota RAV4 автомашинаар хэрэглэгчдээ урамшуулж байгаа юм. 2024 болон 2025 оны RAV4-тэй урамшууллын хүрээнд хоёр хэрэглэгч шинэ хүлгийн жолоо атгаж байжээ.

RAV4-р зогсохгүй...

Энэ удаагийн урамшууллын онцлог нь гурван үе шаттай байх юм. Зөвхөн RAV4-р зогсохгүй үе бүрд цуглуулсан эрхээ ашиглан үнэ цэн бүхий олон сонирхолтой бэлгүүдээс сонголт хийж хүслээ илгээх боломжтой. Тухайлбал, пянз тоглуулагч, Playstation5, MacBook NEO, аяллын ком, худалдан авалтын эрхийн бичиг зэрэг олон олон бэлгүүд эздээ хүлээж байгаа аж.

зураг
 

2026.05.27-нд урамшууллын супер бэлэг Toyota брэндийн RAV4 автомашины эзнийг тодруулна. Хүлгийн жолоо хаашаа ч чиглэсэн хүрэх газар бүр тань мартагдашгүй дурсамжийн эхлэл байх болно.

“Хаврын цэс ”-ээс кино үзэж бэлгээ сонгоод RAV4 автомашины эзэн болоорой.

Урамшууллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.