“Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлагын дагуу шалгахад жолооч нь согтуу байжээ
Цагдаагийн байгууллагад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу орж зорчиж явсан нэг хүн гэмтсэн хэрэгт тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
