Улсын аварга цолын хүндэтгэлийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. 

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин" спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн бүх аваргууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулсан юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг