Уншиж байна ...

Бичил Глобус: Хог цэвэрлэхээр байгууллагууд уралддаг болж байна

ikon.mn
18 минутын өмнө
Сурталчилгаа

Цагаан сарын өмнөх өдрүүдийг монголчууд “Тоос гөвөх өдөр” хэмээн нэрлэж, айл өрх бүр гэр орноо их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Тэгвэл гэр, ажлаасаа гарч орчин тойрноо цэвэрлэх жишгийг байгууллагын соёл болгон хэвшүүлж буй байгууллагыг бид онцоллоо.

Бичил Глобус компанийн хэрэгжүүлж буй “Зуршлаас хэвшил рүү” аяны хүрээнд Цагаан сарын их цэвэрлэгээ 4 дэх жилдээ өргөн хүрээнд зохион байгуулагдав.

Тус аян нь “Бусдын хаясан хог гэж байдаггүй” гэх үзэл санааг түгээж, иргэдийг орчноо цэвэр байлгах зөв дадал, соёлд уриалан таниулах, сайн жишгийг бий болгон хэвшүүлэх зорилготой. Бичил Глобус компани энэхүү санаачилгыг өөрсдөө түүчээлэн, манлайлан 4 дэх жилдээ тогтмол хэрэгжүүлсээр ирсэн юм.

Энэ жилийн хувьд нийт 16 байршилд нэгэн зэрэг цэвэрлэгээ зохион байгуулж, ажилчид идэвхтэй оролцон орчноо хамтдаа цэвэрлэв.

Бичил Глобус компанийн ажилтан Э. Саруул:

Өмнөх жилүүдэд ойролцоогоор 300 метр газрыг цэвэрлэхэд л шуудай шуудайгаар хог гардаг байсан бол энэ жил 1 км орчим талбайг цэвэрлэж байж шуудайнууд дүүрч байна. Энэ жил их цэвэрлэгээг улсаас нэгдсэн байдлаар зохион байгуулж, байгууллагууд идэвхтэй хамрагдсанаар орчны бохирдол мэдэгдэхүйц буурсан нь их сайхан мэдрэмж өглөө” хэмээн онцоллоо.

“Зуршлаас хэвшил рүү” аяны хүрээнд хийгдсэн их цэвэрлэгээ нь цэвэр орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг нэг удаагийн ажил бус, тогтмол дадал хэвшил болгон төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.