Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаар найм давж үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт улсын гарди цол олгосон билээ.
Наадмын үеэр түүний шинжилгээнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн юм.
Үүнтэй холбогдуулан цолыг нь хураах саналыг Баяр наадам зохион байгуулах хорооноос Ерөнхийлөгчид хүргүүлээд байв. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 22-ны өдөр зарлигт гарын үсэг зуржээ.
Н.Өсөхбаяр нь өнгөрсөн жилийн наадмаар
Н.Өсөхбаярын цолыг хурааснаар шинээр цол ахих бөх гарахгүй ч дээрх бөхчүүдэд чимэг олгох юм. Б.Гончигдамба гардаас мөн хориотой бодис илэрсэн ч тэрбээр зодог тайлж байгаагаа зарласнаар дүрмийн дагуу ямар шийтгэл оноохгүй болсон.
Харин улсын баяр наадамд дөрөв түрүүлсэн дархан аварга Н.Батсуурь "далай, даян" чимэг хүртэж байгаа бол саруул сайжрах заан Б.Пүрэвсайханд "хуйрнан шуугигч" чимэг олгоно. Б.Пүрэвсайхан нь шөвгөрсөн тоогоороо ижил цолтнуудаа манлайлдаг. Тэрбээр 2016 онд улсын заан цол хүртээд 2020 онд заан цолоо баталсан юм. Хамгийн сүүлд ийм чимэгтэй заан цолтон хожим улсын аварга болсон Ч.Санжаадамба байлаа.
Улсын заан М.Лхагвагэрэлийн хувьд "үнэн зоригт" чимэгтэй болно. Ингэснээр эрэмбэ дээшилж улсын заан М.Өсөхбаярын ард жагсах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!