Уншиж байна ...

Сенегал Улс Африкийн цомд түрүүлсэн тоглогч бүрд $130,000 урамшуулал олгоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
57 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Энэ сарын 18-ны Ням гарагт Марокко Улсад болсон Африкийн Цом хөлбөмбөгийн тэмцээний шигшээд Сенегалын хөлбөмбөгчид талбайн эздийг 1:0-ээр буулган авснаар тивийнхээ аваргаар хоёр дахь удаагаа тодорсон билээ.

Сенегалын Ерөнхийлөгч Бассиру Диомай Фай тамирчдад мөнгөн урамшуулал олгохоо амлаж байв.

Тэрбээр Мягмар гарагт аваргуудын баярын жагсаалд оролцох үедээ нийслэл Дакар хотын төв талбайд цугларсан олонд хандахдаа шигшээ багийнхаа тоглогч бүрд $130,000 урамшуулал олгохоор болсноо зарласан юм.

Шигшээ багийн 28 тамирчинд дээрх урамшуулал өгөхөөр болсон нь нийт $3.7 саяд хүрнэ. Түүнчлэн тоглогч тус бүрд нь газар бэлэглэхээ амлажээ.

Зөвхөн тоглогчид ч урамшуулал аваад зогссонгүй. Холбооны гишүүн тус бүрд нь ойролцоогоор $89,000 урамшуулал, амины сууц барих газар олгохоор болжээ.

Мөн тус улсын Спортын Яамны ажилчид 305 сая баруун африкийн франкаар шагнуулах аж.

зураг
 
зураг
 
зураг
 

Ерөнхийлөгч баярын жагсаалын үеэр цугларсан олонд хандаж "Эрхэм арслангуудаа. Та бүхэн ард түмнийхээ хүндэтгэлийг хүртлээ. Сенегалын ард иргэд ямар ч зовлон бэрхшээлийн өмнө сөхрөлгүй урагшлах итгэлийг өглөө" гэж онцолжээ.

Сонирхуулахад Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн мэдээлснээр 2024 оны эцэст тус улсын нийт өр Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 132 хувьтай тэнцсэн юм. Одоогийн удирдлагууд өмнөх Засаг захиргааны үед тайлагнаагүй олон тэрбум ам.долларын өр байгааг олон нийтэд мэдээлсэн. 

Үүний улмаас ОУВС Сенегалд олгох байсан $1.8 тэрбумын зээлийн хөтөлбөрөө цуцалсан аж.