Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Макао Покерын Цомын аваргаар Монголын тамирчин Б.Буянжаргал тодорлоо

З.Санжаа, iKon.mn
2014 оны 1 сарын 22
iKon.MN

 

Макаогийн покерийн цомын тэмцээнд (MPC20) олон улсын 995 тамирчин оролцсоноос Монголын тамирчин Б.Буянжаргал аварга болж "Улаан Луу" цом, нийт 1'492'000 HKD Хонг Конг доллар буюу Монгол мөнгөөр нийт 330 орчим сая төгрөгийн эзэн боллоо. 

Тэрбээр төгсгөлийн шатанд Хонг Конгийн загвар өмсөгч Перси Янг гэх бүсгүйтэй тунаж үлдээд байсан бөгөөд дэд байрт шалгарсан бүсгүй 1'159'000 HKD Хонг Конг доллар хүртсэн байна. Энэ нь түүний карерийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт ажээ.

Б.Буянжаргал өмнө нь Берлинд покерийн диллерийн ажлыг 1.5 жилийн хугацаанд хийж байсан бөгөөд энэ нь түүний покерийн спортод суралцах гол шалтгаан болсон байна.

Тэрбээр "Би одоо BMW унадаг гэхдээ би Porche Panamera хүсч байна" гэжээ.

Ийнхүү мэргэжлийн покерийн олон улсын тэмцээнд Монгол улсаас анхны аварга төрлөө.