Нийслэл хотын төв талбай дээр зохион байгуулж буй зул сарын баярын худалдаа арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртайнмэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаажээ.
Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байгаа бөгөөд өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллах аж.
Харин асар доторх урлагийн тоглолт өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.
Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!