Уншиж байна ...

Н.Учрал: Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хэн нэг эрх мэдэлтэн олгодог зөвшөөрөл, бэлэг биш. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, нандигнан бататгадаг эрхэм нандин үнэт зүйл билээ.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе. Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай.

Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно" гэв.