Цахим спортын Counter Strike-2 тоглоомын "The MongolZ" баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор танилцууллаа.
Тэд 2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд "controlez" буюу Б.Өнөдэлгэрийн гэрээний хугацаа дуусаж, багаас гарч буй талаар мэдээлсэн.
Тэгвэл өнөө шөнө багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, өдгөө 20 настай "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа.
Харин 2025 оны аравдугаар сараас сэлгээний сандалд суусан М.Азбаяр буюу "Senzu" аль багт хэзээнээс тоглох талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа.
У.Анарбилэг нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest Major-2025 тэмцээнд "The Huns Esports" багийн нэрийн дор оролцсон нь түүний олон улсын түвшинд үзүүлсэн хамгийн том амжилт билээ.
"The Mongolz" багийн бүрэлдэхүүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!