Уншиж байна ...

“Бльюмон Групп” ажилтнуудаа 100 сая хүртэлх төгрөгөөр урамшуулав

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг “Бльюмон Групп” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын цэнгүүнээ "M Bank Arena"-д ёслол төгөлдөр зохион байгууллаа. Ойн хүрээнд тус групп салбарын тэргүүн болон оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж, амжилт бүтээлээ нэгтгэн дүгнэв.

Ойн арга хэмжээний хүрээнд “Салбарын тэргүүн”, “Оны шилдэг ажилтан” шагналуудыг гардуулж, олон жилийн хөдөлмөр, үнэт хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, нэр бүхий албан хаагчид Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаав.

Мөн оны шилдэг 79 ажилтан Турк улсад аялах эрхийн бичгээр шагнагдсан юм.

зураг
 

Супер азтанууд тодорлоо

Цэнгүүний үеэр ажилтнуудынхаа дунд нийт 25 ширхэг супер сугалаа тохируулж, баярын уур амьсгалыг нэмлээ. Сугалааны азтанаар тодорсон ажилтнууд:

  • Турк улс руу аялах эрхийн бичгүүд,
  • Хамгийн сүүлийн үеийн iPhone 17 загварын гар утас,
  • iPad болон бусад олон арван үнэ бүхий шагналуудын эзэн боллоо.

Ажилласан жил тутамд мөнгөн урамшуулал

“Бльюмон Групп” нь өдгөө 1,600 гаруй ажилтантай бөгөөд нийт ажилтнуудын 10% нь компанидаа 8-аас дээш жил тасралтгүй ажиллаж байна. Энэхүү тогтвортой байдлыг үнэлж, 25 жилийн ойн хүрээнд үнэнч зүтгэлтэй ажилтнуудаа дараах байдлаар урамшуулав.

  • 8-9 жил ажилласан ажилтан бүрд - Ажилласан жил тутамд 1 сая₮
    • 8 жил - 8 сая төгрөг /19 хүн/

    • 9 жил - 9 сая төгрөг /17 хүн/
  • 10–20 жил ажилласан ажилтан бүрд- Ажилласан жил тутамд 2 сая₮
    • 10 жил — 20 сая₮ /16 хүн/
    • 11 жил — 22 сая₮ /13 хүн/
    • 12 жил — 24 сая₮ /19 хүн/
    • 13 жил — 26 сая₮ /19 хүн/
    • 14 жил — 28 сая₮ /13 хүн/
    • 15 жил — 30 сая₮ /10 хүн/
    • 16 жил — 32 сая₮ /12 хүн/
    • 18 жил — 36 сая₮ /3 хүн/
    • 20 жил — 40 сая₮ /1 хүн/
зураг
 

25 ЖИЛ = 100 САЯ₮

Мөн BLUEMON Group үүсгэн байгуулагдсан анхны өдрөөс өнөөдрийг хүртэл 25 жил үнэнчээр зүтгэсэн Цэ брэндийн Үйлчлэгч Д.САРАНГЭРЭЛ-д жил тутамд 4 сая₮ тооцож, 100 сая төгрөгийн урамшуулал олголоо. Түүнчлэн тэрээр Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдлаа.

зураг
 
зураг
 

Баярын арга хэмжээний үеэр “Бльюмон Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Санжжав нийт хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ:

"Эдгээр 25 жилийн хугацаанд Bluemon Group өнөөгийн түвшинд хүрэхэд тууштай хөдөлмөр, хамтын үнэт зүйлсээ эрхэмлэн ажилласан та бүхний хүчин зүтгэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ. Бид зөвхөн бизнесийн амжилтыг бүтээхээс гадна хамтдаа илүү сайхан, илүү аз жаргалтай амьдралыг бий болгох эрхэм зорилготой. Та бүхний мэргэжлийн ур чадвар, үнэнч сэтгэл нь бидний хамгийн том бахархал, хамгийн үнэт капитал юм" хэмээн онцлон тэмдэглэв.

Компанийн тухай

2000 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Бльюмон Групп” нь өнөөдөр хоол үйлдвэрлэл (Tse Pub | Shulundu | The Bull Hot Pot Restaurant | Sura Korean Restaurant | Pepper Lunch Mongolia | Dessert39 Mongolia), олон улсын брэнд худалдаа (Nike BlueMon Sports | Converse Mongolia| Vans Mongolia | Fila Mongolia | The North Face Mongolia), болон үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч байр суурьтай ажиллаж байна.

Энэхүү ойн баяр нь компанийн "Хүн төвтэй" соёл, тогтвортой хөгжлийн бодлогын бодит илэрхийлэл болж, ажилтнуудынхаа үнэ цэнийг дээдэлсэн түүхэн үйл явдал боллоо.

ФОТО: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.