Уншиж байна ...

Нэгдүгээр сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны 01-р сарын 01-нээс 03-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 01-р сарын 02- 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.

Салхи:

ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.