Ройтерс агентлаг 2025 онд нийт 1.6 сая орчим гэрэл зураг нийтэлж, 150 орны өнцөг булан бүрээс хувийн амьдрал, улс төр, ялалт ба эмгэнэл, томоохон үйл явдал болон өдөр тутмын ахуйг дэлхий нийтэд хүргэжээ.
Нэгдүгээр сар
Лос Анжелесын чинээлэг дүүргийг түймэр үнс нурам болгоход дэлхий нийтийн анхаарал АНУ руу чиглэв. Вашингтонд Дональд Трамп "Village People"-тэй бүжиглэж, тэрбумтан Элон Маск жихүүдэс төрүүлэм ёсолгоо үйлдэхэд олны эрүү мултрах шахам гайхацгаажээ. Харин Газын зурвасынхан эмзэгхэн гал зогсоох хэлэлцээр нь бат бөх байгаасай хэмээн найдаж байлаа.
Лос Анжелес, Калифорни
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелесын баруун хэсгийн Пасифик Палисадес хороолол. Лос Анжелес орчмыг хамарсан сүйрлийн түймрийг хүчтэй салхи улам өрдөж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж буй үед шатсан барилгуудын балгас дунд АНУ-ын далбаа намирч байна. 2025 оны 1 сарын 8. REUTERS/Mike Blake
Лос Анжелес, Калифорни
2025 оны 1 сарын 7 өдөр түймэр ид асаж байх үе. REUTERS/Mario Anzuoni
Лос Анжелес, Калифорни
2025 оны 1 сарын 11 өдөр түймэрийн дараа. REUTERS/Ringo Chiu
Мельбурн, Австрали
Японы Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт Францын Каролин Гарсиатай хийж буй тоглолтын үеэр. Мельбурн Парк, Мельбурн, Австрали. 2025 оны 1 сарын 13. REUTERS/Edgar Su
Вашингтон, ДС
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ тангараг өргөх ёслолын өмнөх өдөр болсон цуглааны үеэр "Village People" хамтлагийн тоглолтын дундуур тайзан дээр бүжиглэж байна. Вашингтон, АНУ. 2025 оны 1 сарын 19. REUTERS/Brian Snyder
Вашингтон, ДС
Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн тангараг өргөх өдөр Илон Маск Capital One Arena-д индрийн ард зогсон "хачин" дохио зангаа хийж буй агшин. Вашингтон, АНУ. 2025 оны 1 сарын 20. REUTERS/Mike Segar
Ром, Итали
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Ром хотод болсон оны эцсийн хэвлэлийн бага хуралд оролцох үеэр. Итали. 2025 оны 1 сарын 9. REUTERS/Remo Casilli
Вашингтон, ДС
2024 оны 12 сарын 29-нд 100 насандаа таалал төгссөн АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерын шарил АНУ-ын Капитолын ордонд хүндэтгэлтэйгээр залаастай байх үеэр хүмүүс хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ. Вашингтон, АНУ. 2025 оны 1 сарын 8. REUTERS/Marko Djurica
Газын төв зурвас
Газын зурвасын төв хэсэг. Израиль болон ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулсан үеэр дайны улмаас Израилийн тушаалаар өмнөд зүг рүү дүрвэсэн палестинчууд Газын хойд хэсэг дэх гэр рүүгээ буцаж байна. 2025 оны 1 сарын 27. REUTERS/Ramadan Abed
Хоёрдугаар сар
Киевийн дээрээс Оросын пуужингууд бороо мэт асгарч байх үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Трампын дэмжлэгийг авахаар Вашингтоныг зорилоо. Цагаан ордонд болсон тэдний уулзалт олны нүдэн дээрх аймшигтай маргаанаар өндөрлөв. Европт, тодруулбал Афинд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр дэгдсэн галт бөмбөлөг хажуудах жүржийн модтойгоо яг ижил хэлбэртэйгээр дүрэлзэж, жимснийх нь өнгөтэй ижил харагдаж байв.
Режосари Сеник, Индонез
Индонезийн Төв Жава муж, Демак бүс нутаг. Усанд автсан Режосари Сеник тосгонд 55 настай Пасия мангров модны суулгац тарьж байна. 2025 оны 2 сарын 19. REUTERS/Ajeng Dinar Ulfiana
Бхактапур, Балба
Свастани Брата Катха хэмээх сарын турш үргэлжилдэг баяр наадмын сүүлчийн өдөр сүсэгтэн олон Хануманте голын ариун усанд орохоосоо өмнө түүдэг галын дэргэд цугларчээ. 2025 оны 2 сарын 12. REUTERS/Navesh Chitrakar
Жабалия, Газ
Палестинчууд нурж сүйдсэн байшингийнхаа дэргэд түүдэг галд дулаацаж байна. 2025 оны 2 сарын 3. REUTERS/Mohammed Salem
Афин, Грек
Тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт галт тэрэгний ослын хоёр жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид Грекийн парламентын ордны өмнө цагдаа нартай мөргөлдөж байна. Одоог хүртэл тус ослын мөрдөн байцаалтын ажил үргэлжилсээр байгаа юм. 2025 оны 2 сарын 28. REUTERS/Louisa Gouliamaki
Порт-о-Пренс, Хайти
Солино дүүргийн оршин суугчид аюулгүй байдал хангагдахгүй байгааг эсэргүүцэж, засгийн газраасаа тусламж хүсэн жагсах үеэр эмэгтэйчүүд шатаж буй гудамжны хаалтны хажуугаар гүйж байгаа нь. 2025 оны 2 сарын 20. REUTERS/Ralph Tedy Erol
Полтава, Украин
Оросын цэргийн түрэмгийллийн үеэр пуужингийн цохилтод өртсөн орон сууцны барилгын нуранги доороос олдсон хүний цогцсыг зөөвөрлөж буй аврагчид. 2025 оны 2 сарын 1. REUTERS/Sofiia Gatilova
Крагуевац, Серби
2024 оны 11-р сард Нови Сад хотын төмөр замын вокзалын дээвэр нурсны улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн жагсагчид 15 минут дуугүй зогсож буйг дроноор буулгасан дүр зураг.2 2025 оны 2 сарын 15. REUTERS/Marko Djurica
Вашингтон, ДС
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж байгаа бол АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тэдний ярианд хариу үйлдэл үзүүлж буй агшин. 2025 оны 2 сарын 28. REUTERS/Brian Snyder
Лос Анжелес, Калифорни
Харрисон Форд Лос Анжелес хотод болсон Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн 31 дэх удаагийн шагнал гардуулах ёслол дээр. АНУ. 2025 оны 2 сарын 23. REUTERS/Daniel Cole
Гуравдугаар сар
Мусульманчууд Рамадан сар болон Ид аль-Фитр баярыг тэмдэглэн өнгөрүүлэв. Каракас хотод нэгэн хүү сар мандах үеэр ганцаарчлан дээвэр дээрээс цаасан шувуу нисгэж, хотын дээгүүр сүүдэр нь тусжээ. Грект сүйт бүсгүй, харин Туркт Дервиш нар санаанд оромгүй газруудад үзэгдэв.
Лос Анжелес, Калифорни
Ариана Гранде Холливудын Лос Анжелес хотод болсон Кино академийн 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаа тоглож байна. АНУ. 2025 оны 3 сарын 2. REUTERS/Carlos Barria
Токио, Япон
Ажил хэрэгч эрчүүдээс бүрдсэн "Cheer Re-Man’s" хөгжөөн дэмжигчдийн баг "Cheer Up Japan" арга хэмжээний үеэр үзүүлбэрээ үзүүлж байна. 2025 оны 3 сарын 22. REUTERS/Kim Kyung-Hoon
Тронхейм, Норвеги
Тронхейм хотноо болж буй FIS цанын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн (HS102) сорилтын шатанд өрсөлдөж буй Норвегийн тамирчин Мариус Линдвик. 2025 оны 3 сарын 1. REUTERS/Kai Pfaffenbach
Дели, Энэтхэг
Энэтхэгийн Дели хотын хуучин дүүрэгт Ид аль-Фитр баярыг тохиолдуулан трамплин дээр үсэрч тоглож буй мусульман хөвгүүд. 2025 оны 3 сарын 31. REUTERS/Priyanshu Singh
Каракас, Венесуэл
Венесуэлийн Каракас хотын Петаре дүүрэгт сар мандах үеэр нэгэн хүүхэд цаасан шувуу нисгэж байна. 2025 оны 3 сарын 12. REUTERS/Gaby Oraa
Оттава, Канад
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Парламентын ордон дахь Нийтийн танхимаас сандлаа барин гарч явна. Онтарио муж, Канад. 2025 оны 3 сарын 10. REUTERS/Carlos Osorio
Афин, Грек
Грекийн тусгаар тогтнолын өдөрт зориулсан цэргийн парадын өмнө нэгэн сүйт бүсгүй Грекийн хуурай замын цэргийн техникүүдийн хажуугаар алхаж төлөвлөсөн гэрэл зураг авалтад орж буй нь. 2025 оны 3 сарын 25. REUTERS/Louiza Vradi
Истанбул, Турк
Авлигын хэрэгт холбогдон Истанбулын хотын дарга Экрем Имамоглуг хорьсон өдөр болсон жагсаалын үеэр дервиш хувцастай жагсагч руу цагдаа нар нулимс асгаруулагч цацаж байна. 2025 оны 3 сарын 23. REUTERS/Umit Bektas
Филадельфи, Пенсильвани
52 настай, опиоидын хэрэглээгээ хүлээн зөвшөөрсөн Стив Дзегуаны Филадельфи хотын Кенсингтон дүүрэгт байрлах явган хүний замын хүнсний агуулахын гадаах хөрөг зураг. АНУ. 2025 оны 3 сарын 26. REUTERS/Shannon Stapleton
Видное, Орос
Украины дроны дайралтад өртөж гэмтсэн гэж орон нутгийн эрх баригчдын мэдээлж буй олон давхар орон сууцны барилга. Москва мужийн Видное хот, Орос. 2025 оны 3 сарын 11. REUTERS/Stringer
Туба, Сенегал
Сенегалын Туба хотод Рамадан сарын үеэр шашны уншлага, дуулал гүйцэтгэж буй мусульман Муридийн ахан дүүсийн нэг салбар болох Байе Фалл нийгэмлэгийн шавь нар. 2025 оны 3 сарын 7. REUTERS/Zohra Bensemra
Ватикан хот
Ромын Пап Францис Жемелли эмнэлгээс гарах өдрөө олон нийтийм өмнө гарч буй агшин. Тэрээр таван долоо хоногийн турш олны өмнө гараагүй байв. 2025 оны 3 сарын 23. REUTERS/Yara Nardi
Дөрөвдүгээр сар
Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнууд Ромын Пап Францистай салах ёс гүйцэтгэлээ. Түүний оршуулга Ватиканы сүр жавхланг харуулсан онцгой ёслол болж, улаан нөмрөгтэй кардиналууд жигдэрч харагдав. Францисыг Ватиканы хэрмийн гадна оршуулсан юм. Улаан өнгийг зөвхөн Кардиналууд өмсдөггүй аж. Техасын хорих байранд улаан хувцастай Венесуэлийн цагаачид Эль Сальвадорын шорон руу илгээгдэх вий хэмээн айж байв. Ройтерс агентлагийн гэрэл зурагчны дроныг олж хармагцаа тэд дэлхий нийтэд илгээх зурвас болгон S-O-S үсгүүдийг дүрсэлжээ.
Ватикан
Ромын Пап Францис таалал төгсөж, түүнийг эцсийн замд нь үдэх ёслол болов. 2025 оны 4-р сарын 26. REUTERS/Yara Nardi Dylan Martinez
Ватикан
Ромын Пап Францисийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр Кардиналууд. 2025 оны 4-р сарын 26. REUTERS/Dylan Martinez
Ансон, Техас
Блюбоннет саатуулах төвийн талбайд гэмт бүлэглэлийн гишүүн гэх үндэслэлээр Сальвадорын зартай шорон руу албадан гаргагдахаас айж буй Венесуэлийн дүрвэгсэд биеэрээ "SOS" гэсэн үсгийг бүтээж буйг дроноор буулгасан дүр зураг. 2025 оны 4 сарын 28. REUTERS/Paul Ratje
Хан Юнис, Газ
Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын Нассер эмнэлэгт Израилийн цохилтод амиа алдсан палестинчуудын оршуулгын үеэр гашуудаж буй хүмүүс. 2025 оны 4 сарын 13. REUTERS/Hatem Khaled
Сөүл, Өмнөд Солонгос
Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулах (импичмент) шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсний дараа хүмүүс цэцийн ордны гадна баярлаж байгаа нь. 2025 оны 4 сарын 4. REUTERS/Kim Hong-ji
Каркоар, Австрали
Австралийн Каркоар хотын Coombing Park фермийн хашаанд зогсож буй Ангус үүлдрийн үхэр сүрэг. 2025 оны 4 сарын 17. REUTERS/Hollie Adams
Байконурын
сансрын буудал, Казахстан
НАСА-гийн сансрын нисэгч Жонни Ким, Роскосмосын сансрын нисэгчид Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нарын бүрэлдэхүүнтэй “Союз МС-27” хөлөг Казахстаны Байконурын сансрын буудлаас Олон улсын сансрын станц (ISS)-руу хөөрөх агшинд нэгэн шувуу нисэн өнгөрч байна. 2025 оны 4 сарын 8. REUTERS/Maxim Shemetov
Гояс, Бразил
Ариун долоо хоногийн үеэр шовгор малгайтай, нүүрээ халхалсан католик шашинтнууд "Фогареу" (Fogareu) хэмээх бамбарт жагсаалд оролцож байна. 2025 оны 4 сарын 17. REUTERS/Adriano Machado
Сан-Паулу, Бразил
Бразилын Сан-Паулу хотод болсон Сан-Паулугийн загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгч дизайнер Александр Херчковичийн бүтээлийг танилцуулж байна. 2025 оны 4 сарын 7. REUTERS/Amanda Perobelli
Сан Хуан, Пуэрто Рико
Арлын бүх цахилгаан станцууд гэнэт зогссоноос болсон эрчим хүчний томоохон тасалдлын дараа Пуэрто-Рикогийн төрийн далбааны өмнө өөрийн зургаа (selfie) авч байгаа нэгэн хос. 2025 оны 4 сарын 16. REUTERS/Ricardo Arduengo
Харьков, Украин
Оросын цэргийн дайралт үргэлжилсээр байгаа энэ үед 38 настай балетчин Олена Шляхина Үндэсний академийн дуурь, бүжгийн театрын газар доорх хоргодох байранд "Шопиниана" балетыг сэргээн тоглох бэлтгэлээ хийснийхээ дараа зургаа авахуулж буй агшин. 2025 оны 4 сарын 27. REUTERS/Marko Djurica
Калинове, Украин
Фронтын шугамд ойр байрлах тосгондоо үлдсэн цөөн хүүхдийн нэг болох ах дүү Андрий (8), Максим Тупкаленко (6) нар өөрсдийн хамгийн дуртай тоглоом болох тоглоомон буунуудтайгаа хамт. 2025 оны 4 сарын 11. REUTERS/Violeta Santos Moura
Дурбан, Өмнөд Африк
Өмнөд Африкийн Дурбан хотын далайн эрэг дээр болсон Сайн Баасан гарагийн баптисмын ёслолын үеэр сүмийн ахлагч усанд зогсон залбирч байна. 2025 оны 4 сарын 18. REUTERS/Rogan Ward
Зуурбеком, Өмнөд Африк
IPHC сүмээс зохион байгуулж буй олныг хамарсан хуримын ёслолд оролцохоор сүйт залуус болон сүйт бүсгүйчүүд хүрэлцэн ирж байна. 2025 оны 4 сарын 20. REUTERS/Siphiwe Sibeko
Тавдугаар сар
Сикстиний сүмээс цагаан утаа суунагласан нь шинэ пап Лео сонгогдсоныг илтгэв. Энэ сард улс төрчдийн хувийн амьдралын санаандгүй дүр зургууд олны хүртээл боллоо: Трампын гар утасны дэлгэц дээр өөрийнх нь зураг харагдаж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэртээ нүүр рүүгээ түлхүүлж буй нь дуран авайд өртжээ.
Ватикан хот
Систины сүмийн яндангаас цагаан утаа гарч буй нь Ватиканд шинэ пап сонгогдсоныг илтгэж байна. 2025 оны 5 сарын 8. REUTERS/Hannah McKay
Ватикан хот
АНУ-ын кардинал Роберт Превост буюу шинээр сонгогдсон Пап Лео XIV Гэгээн Петрийн сүмийн тагтан дээр гарч ирж байна. 2025 оны 5 сарын 8. REUTERS/Guglielmo Mangiapane
Мэрилэнд
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужаас буцаж ирснийхээ дараа Мэрилэнд муж дахь Joint Base Andrews баазад өөрийн зурагтай гар утсаа барьж буй нь. 2025 оны 5 сарын 30. REUTERS/Leah Millis
Кампана, Аргентин
Их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн усанд автсан хөлбөмбөгийн талбайг Кампана хотын орчимд дроноор харуулжээ. Буэнос-Айрес муж, Аргентин. 2025 оны 5 сарын 18. REUTERS/Martin Cossarini
Тинтвистл, Их Британи
Удаан хугацаанд бороо ороогүйн улмаас усны түвшин эрс буурч, Вудхед усан сангийн хатсан хэсэг дундуур нарийн усны суваг урсаж буйг дроноор буулгасан дүр зураг. 2025 оны 5 сарын 13. REUTERS/Phil Noble
Кени уул
Кени улс, Меру муж, Кени уулын хойд хэсэгт орших Лева зэрлэг байгалийг хамгаалах газар (LWC). Тус газрын байгаль хамгаалагчид Кени улсын зэрлэг байгаль хамгаалах албаны (KWS) ажилтнуудтай хамтран унтуулсан 3 настай эрэгтэй цагаан хирс Квинтусыг зөөвөрлөхөөр бэлтгэж байна. 2025 оны 5 сарын 13. REUTERS/Thomas Mukoya
Ханой, Вьетнам
Зүүн Өмнөд Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлэхээр Вьетнамд хүрэлцэн ирэх үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нүүр рүү эхнэр Брижит Макрон нь түлхэж буй агшинг харуулжээ. 2025 оны 5 сарын 25. REUTERS/Chalinee Thirasupa
Морристаун, Нью-Жерси
АНУ, Нью-Жерси муж, Морристаун. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Морристауны орон нутгийн нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж буй агшин. 2025 оны 5 сарын 23. REUTERS/Nathan Howard
Бангкок, Тайланд
Тайландын Бангкок хотын Чайна-таунд жуулчид. 2025 оны 5 сарын 16. REUTERS/Athit Perawongmetha
Зургадугаар сар
Энэтхэгийн агаарын тээврийн онгоц хөөрснөөсөө хойш 32 секундийн дараа осолдож, бүхээгт байсан 241 хүн, газар дээр байсан 19 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал тохиолдов. Сүйрлээс ганцхан хүн амьд гарчээ. Ойрхи Дорнодод Израиль улс Ираны эсрэг агаарын дайн эхлүүлж дайсагнагч талуудын мөргөлдөөн 12 хоног үргэлжилсэн байна.
Лос-Анжелес, Калифорни
АНУ, Калифорни муж, Лос-Анжелес хотын төв, Лос-Анжелес хотын захиргааны ордны ойролцоо. Холбооны цагаачлалын албаны нэгдсэн шалгалт, баривчилгааг эсэргүүцсэн жагсаал. 2025 оны 6-р сарын 8. REUTERS/David Swanson
Найроби, Кени
Кени улс, Найроби хотын ойролцоох Нгонг дүүргийн Булбул дахь Үндэсний цагдаагийн удирдах академи. RECSA-ийн 20 жилийн ойн баярын үеэр аюулгүй байдлын янз бүрийн ажиллагааны явцад хураан авсан 7,000 орчим хууль бус галт зэвсэг болон жижиг зэвсгийг шатаав. 2025 оны 6 сарын 13. REUTERS/Thomas Mukoya
Лос Анжелес, Калифорни
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого болон холбооны цагаачлалын шалгалтын ажиллагааг эсэргүүцсэн “No Kings” өдрийн жагсаалын үеэр нэгэн хүн АНУ-ын Тэнгисийн явган цэрэг рүү зангаж буй агшин. 2025 оны 6 сарын 14. REUTERS/David Ryder
Вашингтон, Колумбийн тойрог
АНУ-ын армийн 250 жилийн ойг тэмдэглэсэн цэргийн парадын өдөр нэгэн алба хаагч биеийн бялдрын тэмцээнд оролцож байгаа нь. Вашингтон хот. 2025 оны 6 сарын 14. REUTERS/Kevin Mohatt
Тель-Авив, Израиль
Иранаас Израилийн чиглэлд пуужин харвасны дараа аврах ажиллагаа хийж буй онцгой байдлын ажилтнууд. 2025 оны 6 сарын 16. REUTERS/Ronen Zvulun
Манила, Филиппин
Дэлхийн байгаль орчны өдөр бохирдсон Пасиг голын дагуух хогтой шуудайнууд дээр нэгэн хүү унтаж буйг дроноор буулгасан дүр зураг. 2025 оны 6 сарын 5. REUTERS/Eloisa Lopez
Найроби, Кени
Кени улсын Найроби хотын захад байрлах Дандора хогийн цэг дээр дахин боловсруулах хуванцар материал хайж буй хүмүүсийн дээгүүр марабу төрлийн тогоруу нисэн өнгөрч байна. 2025 оны 6 сарын 4. REUTERS/Thomas Mukoya
Ахмедабад, Энэтхэг
Лондонгийн Гатвик нисэх буудал руу нисэх гэж байсан Air India компанийн онгоц Ахмедабад хотын нисэх буудлаас хөөрөх үеэрээ осолдсоны дараа. 2025 оны 6 сарын 12. REUTERS/Adnan Abidi
Лахор, Пакистан
Пакистаны Лахор хотод Ид аль-Адха баярын өмнөх өдөр 26 настай хутга ирлэгч Хуррам Талим тахилын мал нядлахад зориулан хутга ирлэж буй агшин. 2025 оны 6 сарын 6. REUTERS/Adrees Latif
Ашкелон, Израиль
Иранаас харвасан пуужингуудыг агаарт амдан устгаж байгаа нь Ашкелон хотоос харагдав. 2025 оны 6 сарын 18. REUTERS/Amir Cohen
Вашингтон, ДС
Бүгд найрамдах намын хууль тогтоогчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зардал болон татварын ерөнхий хуулийн төслийг батлах гэж хичээж буй энэ үед Капитолын ордны өмнөх гэрлэн дохио. 2025 оны 6 сарын 30. REUTERS/Nathan Howard
Лос Анжелес, Калифорни
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого болон холбооны цагаачлалын ажиллагааг эсэргүүцсэн “No Kings” жагсаалын үеэр Лос Анжелес хотод нэгэн жагсагч морьтой цагдаа нарыг хаан зогсоож байна. 2025 оны 6 сарын 14. REUTERS/Pilar Olivares
Киев, Украин
Оросын дроны болон пуужингийн дайралтын үеэр Украины Киев хотод метроны буудалд хоргодож буй хүмүүс. 2025 оны 6 сарын 23. REUTERS/Thomas Peter
Долоодугаар сар
Израиль болон ХАМАС-ын дайн Газад үргэлжилж, амиа алдагсад, шархадсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байв. Дэлхийн өлсгөлөнгийн хяналтын байгууллага тус бүс нутгийн зарим хэсэгт өлсгөлөн нүүрлэснийг зарлаж, НҮБ хүмүүнлэгийн сүйрэл болсныг буруушаалаа. Нярай хүүхдүүд тэжээлийн дутагдлаар эндэж, хүүхдүүдийн цогцсыг цагаан даавуунд ороон эгнүүлэн тавьжээ.
Парис, Франц
Парис хотноо зохиогдсон "Haute Couture" 2025-2026 оны Намар/Өвлийн загварын шоуны үеэр загвар өмсөгч дизайнер Ирис ван Херпений бүтээлийг толилуулав. 2025 оны 7 сарын 7. REUTERS/Manon Cruz
Сентоса арал, Сингапур
Сентоза арал дээр болсон Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 27 метрийн өндрөөс харайлтын хагас шигшээ тоглолтын үеэр Швейцарын тамирчин Жан-Давид Дювалийн үсрэлт. 2025 оны 7 сарын 25. REUTERS/Marko Djurica
Борш, Албани
Борш хотын ойролцоо гарсан ой хээрийн түймрийн дараах дүр зургийг дроноор буулгасан байдал. 2025 оны 7 сарын 28. REUTERS/Florion Goga
Татэяма, Япон
Чиба мужийн Татеяма дахь Хэйсаура эрэг дээр үхсэн халимуудыг харж буй хүмүүс. /Дрон/ 2025 оны 7 сарын 31. REUTERS/Kim Kyung-Hoon
Хан Юнис, Газ
Нассер эмнэлэгт Израилийн шөнийн цохилтын улмаас эх Асъя болон ах дүү Яхъя, Мусса, Ибрахим Жадаллах нар амиа алдсаны дараа тэдний цогцосны дэргэд гашуудаж буй хүн. 2025 оны 7 сарын 10. REUTERS/Hatem Khaled
Хан Юнис, Газ
Израилийн галд өртөж амь үрэгдсэн 12 настай Васем Абу Дакагийн оршуулгын үеэр эмгэнэж байгаа хүмүүс. 2025 оны 7 сарын 20. REUTERS/Hatem Khaled
Хан Юнис, Газ
Хоол тэжээлийн дутагдлын улмаас нас барсан Палестин нярай Зайнаб Абу Халибын цогцсыг нэгэн эр барин явж байна. 2025 оны 7 сарын 26. REUTERS/Ramadan Abed
Будапешт, Унгар
Будапешт хотын Дунай мөрний ойролцоох явган хүний замд суурилуулсан гэрэл дээр цугласан ялаанууд. 2025 оны 7 сарын 26. REUTERS/Marton Monus
Израиль
Израилийн хилийн талаас харагдаж буй Газын хойд хэсгийн нар жаргах агшин. 2025 оны 7 сарын 28. REUTERS/Amir Cohen
Наймдугаар сар
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ойр ойрхон тохиолдсон энэ жил ойн түймрийн улирал шинэ сүйрлийг дагууллаа. Далайн усны температур дулаарсныг ашиглан цагаачид Британи руу далайгаар зорчихоор оролдож эхлэв.
Нарок, Кени
Кенийн Нарок тойрогт орших Маасай Мара дархан цаазат газрын тал нутагт бэлчиж байхдаа хоорондоо ноцолдож буй эрээн тахинууд, 2025 оны 8-р сарын 7. REUTERS/Thomas Mukoya
Фредериксбург, Айова
Орон нутгийн фермийн газартай залгаа арын хашаандаа савлуур дээр тоглож буй таван настай Мила, долоон настай Ханна Вендланд нар, 2025 оны 8-р сарын 21. REUTERS/Evelyn Hockstein
Чиньюань, Хятад
Хэд хоног үргэлжилсэн их борооны улмаас үерт автсан байшингийн гал тогооны тавцан дээр зогсож буй тахианууд, 2025 оны 8-р сарын 8. REUTERS/Florence Lo
Оуренсе, Испани
Испанийн Галис мужийн Оуренсе аймгийн Вилар де Кондес тосгонд гарсан ойн түймрийг унтраахаар модны мөчрөөр оролдож буй оршин суугчид, 2025 оны 8-р сарын 15. REUTERS/Nacho Doce
Дими, Грек
Грекийн Патрас хотын ойролцоох Дими тосгонд гарсан ойн түймрийн дараа шатаж сүйдсэн автомашинуудыг дроноор харуулсан дүрс, 2025 оны 8-р сарын 14. REUTERS/Louiza Vradi
Жакарта, Индонез
Индонезийн парламентын гишүүдийн тэтгэмж хэт өндөр байна гэж үзсэн жагсагчдын эсэргүүцлийн үеэр, Жакарта хотод парламентын барилгын гадаа үймээний цагдаа нарын зүг Индонезийн далбаа даллаж буй эмэгтэй, 2025 оны 8-р сарын 28. REUTERS/Willy Kurniawan
Хан Юнис, Газын зурвас
Хүнсний хомсдлын хямралын үеэр Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод буяны гал тогооноос хоол авах гэж хүлээж буй палестинчууд, 2025 оны 8-р сарын 4. REUTERS/Hatem Khaled
Валенсиа, Испани
Испанийн Валенсиа хотын ойролцоох Буньоль тосгонд жил бүр болдог “Ла Томатина” улаан лоолийн баярын үеэр, улаан лоолийн нухаш цацагдсан ханын дэргэд зогсож буй баярт оролцогч, 2025 оны 8-р сарын 27. REUTERS/Eva Manez
Мусандад, Оман
Оманы Мусандад зохион байгуулагдсан усан үзүүлбэрийн үеэр флайборд дээр нисэж буй хүнийг ажиглан харж буй эрэгтэй, 2025 оны 8-р сарын 27. REUTERS/Amr Alfiky
Бээжин, Хятад
БНХАУ-ын Бээжин хотод, Үндэсний хурдны тэшүүрийн ордонд зохион байгуулагдсан анхны Дэлхийн хүн дүрст роботын наадмын 400 метрийн уралдаанд оролцож буй Unitree Robotics компанийн хүн дүрст робот, 2025 оны 8-р сарын 15. REUTERS/Tingshu Wang
Есдүгээр сар
Нүүрний илэрхийлэл үгнээс илүүг өгүүлж чадна. Краматорск хотод Украины нэгэн захын худалдаачин дэлбэрэлтийн тортогт дарагдан зогсоно. Түүний царай уур хилэн, цочролоос гадна эсэргүүцэл, тэсвэрийг илтгэнэ. Ройтерсын гэрэл зурагчин Пап Леогийн царайг хурц гэрлийн тусгал дор гайхалтайгаар буулгажээ. Цээжээр татсан усанд туучиж яваа цагаачид уснаас дээш өргөн явах бяцхан охин руу харцгааж байлаа. Охины малгай дээр "Гүнж" гэсэн бичиг байх аж.
Киев, Украин
Шинэ хичээлийн жилийн эхлэлийг тэмдэглэсэн ёслолын дараа суниалт хийж буй залуу цэргийн кадет, Украин улсын Киев хотод, 2025 оны 9-р сарын 1. REUTERS/Gleb Garanich
Тель-Авив, Израиль
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС Израильд халдах үеэр барьцаалагдсан хүмүүсийн ар гэр, дэмжигчдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал болсон өдөр далайн эрэг дээр амарч буй хүмүүс, Израилийн Тель-Авив хотод, 2025 оны 9-р сарын 2. REUTERS/Ammar Awad
Катманду, Балба
Нийгмийн сүлжээг хориглосноос үүдэн эхэлсэн авлигын эсрэг жагсаалын дараах эмх замбараагүй байдлын үеэр 19 хүн амь үрэгдсэн. Энэ явдлыг эсэргүүцэн зохион байгуулсан жагсаалын үеэр парламентын ордонд тавьсан галаас утаа суунаглах зуур баярлан тэмдэглэж буй жагсагчид, 2025 оны 9-р сарын 9. REUTERS/Adnan Abidi
Газын зурвас
Израилийн шөнийн агаарын дайралтад өртсөн майхны буурин дээр нэгэн Палестин эмэгтэй мөргөлийн хивсээ бариад явж байна, 2025 оны 9-р сарын 8. REUTERS/Mahmoud Issa
Иерусалим
Иерусалим хотын захад автобусны буудал дээр палестин зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас амь үрэгдсэн израиль иргэн Леви Ицхак Пашийн оршуулгын ёслолын жагсаалын үеэр хөшигний цаана зогсож буй охин, 2025 оны 9-р сарын 8. REUTERS/Ronen Zvulun
Лагос, Нигери
Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эргийн цэвэрлэгээний үеэр, аврагдсан далайн яст мэлхийн хуягт хүрч буй хүү, Нигерийн Лагос хотод, 2025 оны 9-р сарын 20. REUTERS/Sodiq Adelakun
Ла-Пас, Боливи
Уламжлалт поллера банзалтайгаар гольф тоглодог Аймара угсааны цөөн эмэгтэйчүүдийн нэг, “чолита” гольфчин Марта Мамани чөлөөт цагаараа Ла-Пасын гольфын клубт тоглож буй нь, Боливийн Ла-Пас хотод, 2025 оны 9-р сарын 29. REUTERS/Claudia Morales
Мараба, Бразил
Бразилийн Пара мужийн Мараба хотод, ой мод сүйдсэн бүсэд ганцаардан үлдсэн мод, 2025 оны 9-р сарын 11. REUTERS/Amanda Perobelli
Санта-Круз тойрог, Аризона
АНУ-ын Аризона мужийн Сан-Рафаэль хөндийд, Санта-Круз тойрогт баригдсан хилийн хананы шинэ хэсгийг дроноор харуулсан дүрс, 2025 оны 9-р сарын 22. REUTERS/Cheney Orr
Кале, Франц
Их Британи хүрэхээр Английн суваг гатлан явах хийлдэг завинд суухаар Францын хойд эргээс далай руу орж буй цагаачид, Кале хотын ойролцоох Гравлин дахь Пти-Фор-Филиппийн эргээс, 2025 оны 9-р сарын 27. REUTERS/Abdul Saboor
Краматорск, Украин
ОХУ-ын Украинд хийж буй халдлагын үеэр, фронтын шугамын ойролцоох Краматорск хотын дотор захын дээвэрт Оросын тэсрэх дрон цохилт өгснөөс хэдхэн минутын дараа, лангууныхаа ард зогсож буй худалдаачин эмэгтэйн нүүрийг тортог бүрхжээ, 2025 оны 9-р сарын 10. REUTERS/Thomas Peter
Челси, Массачусетс
АНУ-ын Массачусетс муж, Челси хотод болсон цагаачлалын албаны нэгдсэн шалгалтын үеэр холбооны төлөөлөгчдөд саатуулагдсан эмэгтэйг түргэн тусламжийн машин руу авч явж байна. 2025 оны 9-р сарын 26. REUTERS/Brian Snyder
Орем, Юта
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон, барууны үзэлт идэвхтэн Чарли Кирк Юта Валли их сургууль дээр болсон арга хэмжээний үеэр буудуулж амь үрэгдсэний дараа Орем хотын төв цэцэрлэгт хүрээлэнд болсон зул өргөх ёслолын үеэр АНУ-ын төрийн далбааг барьж буй нэгэн хүн. 2025 оны 9-р сарын 11. REUTERS/Jim Urquhart
Глендейл, Аризона
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амь үрэгдсэн консерватив үзэлтэн Чарли Киркийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр түүний эхнэр Эрика Киркийг тэвэрч буй нь, 2025 оны 9-р сарын 21. REUTERS/Carlos Barria
Милан, Итали
91 насандаа таалал төгссөн загвар зохион бүтээгч Жоржио Арманигийн шарилыг олон нийтэд хүндэтгэн залах үеэр, Милан хот дахь Armani/Teatro-д түүний авсанд гар хүрч буй хүн, 2025 оны 9-р сарын 6. REUTERS/Claudia Greco
Ром, Итали
Ром хотын захад орших Кастель Гандольфо дахь пап ламын харшийн цэцэрлэг, газар тариалангийн талбай бүхий Ватиканы эко сургалтын шинэ төв "Borgo Laudato Si’"-г нээснийхээ дараа мөргөл үйлдэж байгаа Пап лам XIV Лео, 2025 оны 9-р сарын 5. REUTERS/Guglielmo Mangiapane
Бээжин, Хятад
БНХАУ-ын Бээжин хотод болж буй Хятадын загварын долоо хоногийн үеэр И Мин-ий 2026 оны хавар/зун коллекцийн 32 дахь шоу дээр загвар өмсөгчид бүтээлүүдийг танилцуулж буй нь, 2025 оны 9-р сарын 12. REUTERS/Tingshu Wang
Аравдугаар сар
Хоёр жил үргэлжилсэн дайны эцэст Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт хүрлээ. ХАМАС бүлэглэл амьд үлдсэн сүүлийн израиль барьцааны хүмүүсийг суллаж, Израиль палестин хоригдлуудыг автобусаар буцаасан юм. Бразилын Вила Крузейро ядуусын хороололд эгнүүлэн тавьсан цогцоснуудыг Ройтерсын гэрэл зурагчин дроноор буулгасан нь дайны талбар мэт дүр зураг болон хотын хөл хөдөлгөөн зэрэгцэн оршиж буйг эрс тэсээр харуулжээ.
Вашингтон, АНУ
Жил бүр Хэллоуины өмнө зохион байгуулагддаг өндөр өсгийттэй гүйлтийн уралдааны үеэр барианд орж буй оролцогчид, АНУ-ын Вашингтон хотод, 2025 оны 10-р сарын 28. REUTERS/Nathan Howard
Мехико хот, Мексик
1968 оны Тлателолкогийн талбайн аллагын 57 жилийн ойг дурсах жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нар мөргөлдөв. Гал дундаас зугтаж буй цагдаа нар, 2025 оны 10-р сарын 2. REUTERS/Henry Romero
Нью-Йорк хот, Нью-Йорк
Манхэттэн дэх цагаачлалын шүүхийн сонсголоос гарч ирсэн цагаачийг АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газар (ICE) болон холбооны төлөөлөгчид саатуулж буй нь, 2025 оны 10-р сарын 27. REUTERS/David ‘Dee’ Delgado
Вашингтон, АНУ
Холбооны засгийн газрын зарим үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (National Mall) дээрх элстэй шуудайнуудын ард харагдах Капитолын ордон. 2025 оны 10-р сарын 8. REUTERS/Jonathan Ernst
Хан Юнис, Газын зурвас
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон ХАМАС Газын гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд тохиролцсон гэж мэдэгдсэний дараа, UNRWA-гийн харьяа сургуульд хоргодон байрлаж буй нүүлгэн шилжүүлэгдсэн палестин хүүхэд хөнжилөөр хийсэн халхавчийн цаанаас харж буй нь, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод, 2025 оны 10-р сарын 9. REUTERS/Ramadan Abed
Дуала, Камерун
Ерөнхийлөгч Пол Бия сонгуульд ялсныг сөрөг хүчин эсэргүүцсэн жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхэнд алагдсан нөхөр Ахилле Симо Фокамынхаа араас 40 настай Элоди Фоге Матуэкам гашуудаж байна. 2025 оны 10-р сарын 29. REUTERS/Zohra Bensemra
Росарио, Аргентин
2025 оны 10-р сарын 26-нд болох завсрын сонгуулийн өмнөхөн болсон “Ла Либертад Аванса” намын хаалтын цуглаанд оролцож, олны зүг даллаж буй Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей. 2025 оны 10-р сарын 23. REUTERS/Cristina Sille
Катманду, Балба
Манантай өглөөний үеэр хөндий дээгүүр цасан бүрхүүлтэй уулсын нуруу тодрон харагдаж буй нь, Балбын Катманду хотод, 2025 оны 10-р сарын 11. REUTERS/Navesh Chitrakar
Рио-де-Жанейро, Бразил
Хар тамхины наймааны эсрэг явуулсан цагдаагийн ажиллагааны маргааш, Пенья фавелад амь үрэгдсэн хүмүүсийн цогцосны эргэн тойронд цугларан гашуудаж буй хүмүүс. 2025 оны 10-р сарын 29. REUTERS/Ricardo Moraes
Арваннэгдүгээр сар
Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд зовлон зүдгүүрийг нэмсээр байлаа. Карибын тэнгист тохиолдсон хамгийн хүчтэй шуургануудын нэг болох "Мелисса" хар салхи Ямайкийн ихэнх хэсэгт сүйрэл дагуулав. Өрөөнийхөө нуранги дунд зогсох 13 настай охин дэвтэр дээрээ нямбайлан бичсэн тэмдэглэлээ ширтэнэ. Тайланд улс үерийн гамшигтай тэмцэж, харин Хонконгт орон сууцны цогцолборт гарсан гал түймэр цөхрөлийг авчирчээ.
Дака, Бангладеш
Ракхер Упобаш баярын үеэр Хинду шашны сүсэгтнүүд гэгээнтэн, гүн ухаантан Локенат Брахмачарид залбирахаар тосон дэнлүү барин хамтдаа сууж буй хиндү сүсэгтнүүд, 2025 оны 11-р сарын 4. REUTERS/Mohammad Ponir Hossain
Хонконг, Хятад
Хонконгийн Тай По дүүрэгт гарсан томоохон түймрийн үеэр Ван Фук Корт барилгад эхнэр нь гацсан гэж хэлснийхээ дараа сэтгэл хөдлөлөө барьж ядан хариу үзүүлж буй 71 настай Вонг, 2025 оны 11-р сарын 26. REUTERS/Tyrone Siu
Парана муж, Бразил
Бразилийн өмнөд хэсгийн Парана мужийн Рио Бонито ду Игуасу хотод хар салхи дайрсны дараа эвдэрсэн бүсэд манекений ойролцоо тархсан хог хаягдал, 2025 оны 11-р сарын 9. REUTERS/Priscila Ribeiro
Кортина д’Ампеццо, Итали
IBSF-ийн Дэлхийн цомын туршилтын тэмцээний үеэр Кортина д’Ампеццо дахь гулсуурын төвд зохион байгуулагдсан дөрвөн хүний бобслейн хоёрдугаар гараанд Румыны тамирчид Михай Кристиан Тентеа, Константин Динеску, Михай Даниел Пачиояну, Андрей Ника нар уралдаж буй нь, 2025 оны 11-р сарын 23. REUTERS/Claudia Greco
Чикаго, Иллинойс
Холбооны хууль сахиулах байгууллагынхан Литл Виллеж орчимд цагаачлалын шалгалт явуулсны дараа оршин суугчидтай маргалдсан нэгэн эрийг саатуулах үеэр Чикагогийн цагдаагийн ажилтан, 2025 оны 11-р сарын 8. REUTERS/Carlos Barria
Сринагар, Энэтхэгийн Кашмир
Сринагар хот дахь цагдаагийн хэлтэст болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан ах Мухаммад Шафи Паррийнх нь цогцсыг хүлээлгэн өгөхийг Энэтхэгийн аюулгүй байдлын хүчнээс шаардаж буй эмэгтэй, Энэтхэгийн Кашмирын Сринагар хотод, 2025 оны 11-р сарын 15. REUTERS/Sharafat Ali
Чадын зүүн бүс
Суданы зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед Чадын зүүн хэсэгт байрлах Тине дамжин өнгөрөх дүрвэгсдийн хуаранд жинхэнэ хөлбөмбөг байхгүй болохоор гар хийцийн оймсон бөмбөгөөр тоглож буй аль-Фашираас ирсэн Суданы 8 настай дүрвэгч хүү Моуса Бакр, 2025 оны 11-р сарын 23. REUTERS/Amr Abdallah Dalsh
Аучиндаун, Ямайка
Мелисса хар салхины дараах нөхцөл байдалд, эвдэрч гэмтсэн өрөөндөө норсон дэвтрээ харж буй 13 настай Андриенеке Хайман, Ямайкийн Сент-Элизабет тойргийн Аучиндаун тосгонд, 2025 оны 11-р сарын 3. REUTERS/Raquel Cunha
Леон, Мексик
Мексик улсын Гуанажуато муж, Леон хотод болсон олон улсын агаарын бөмбөлгийн наадмын үеэр нисгэгч Метрополитано цэцэрлэгт хүрээлэн дээгүүр нисэхээсээ өмнө агаарын бөмбөлгөө бэлтгэж байна. 2025 оны 11-р сарын 17. REUTERS/Henry Romero
Кардифф, Уэльс, Их Британи
Намрын олон улсын тэмцээний хүрээнд Уэльстэй хийх тоглолтын өмнө Кардифф хотын Принсипалити цэнгэлдэх хүрээлэнд хакa бүжгийг үзүүлж буй Шинэ Зеландын регбийн шигшээ багийн тоглогчид, 2025 оны 11-р сарын 22. REUTERS/Andrew Couldridge
Нью-Йорк хот, Нью-Йорк
Ахмадын өдрийн парадын үеэр Манхэттэний Тавдугаар өргөн чөлөөнд Америкийн далбаа барин оролцож буй үзэгч, АНУ-ын Нью-Йорк хотод, 2025 оны 11-р сарын 11. REUTERS/Brendan McDermid
Сидней, Австрали
Дурсгалын өдрийн ёслолын үеэр Сидней хотын Мартин Плэйст байрлуулсан улаан Фландерс намуу цэцгийн картон чимэглэлийн дундуур, уламжлалт slouch малгай өмсөн алхаж буй эрэгтэй, 2025 оны 11-р сарын 11. REUTERS/Hollie Adams