Уншиж байна ...

ФОТО: 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы сүүлийн хуралдаан өчигдөр боллоо. 

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-д өргөн мэдүүлж байгаа бүх хуулийн төсөлд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж эхэлсэн. Цаашид хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ https://d.parliament.mn цахим талбарт байршуулж, AI дүн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон. Мөн 99 төрлийн тоон мэдээллийг агуулж байгаа цахим талбарыг хэрэглэж хэвшихийг гишүүдэд уриалсан юм.

Ингээд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжихгүй, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал гаргав. Мөн 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газрын гишүүд Улсын Их Хурлыг хэрхэн үл ойшоож байгаагийн тод жишээг харуулж байна гээд хуулийн төслийг гишүүдэд танилцуулаагүй шахам шууд зүтгүүлж байгаа нь, Засгийн газрын хуралдааныг парламент хүлээдэг гэсэн эндүү ойлголттой явж ирсэн хэмээн шүүмжиллээ.

Ийнхүү хэлэлцээд, дээрх хуулиудын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ард түмний элч төлөөлөгч бид мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэй. Улсын тусгаар тогтнол, иргэний эдийн засгийн эрх чөлөөг бататгах чухал байна. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа... Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ.

“Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж байна. Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төсөл боловсруулна гэв. 

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, УИХ-ын гишүүд болон зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлснээр Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө. 

Чуулганы хаалтын үеэрх фото сурвалжилгыг хүргэж байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг