Уншиж байна ...

Москвагийн ойролцоо туршилтын нислэг үйлдэж байсан Оросын армийн онгоц осолдож, бүх зорчигч нь амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Москва хотоос зүүн зүгт туршилтын нислэг үйлдэж байсан цэргийн онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсаныг Оросын эрх баригчид мэдээлжээ.

Онгоцонд нийтдээ долоон хүн зорчиж байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Онц ноцтой гэмт хэргийг шалгах үүрэгтэй тус улсын Мөрдөн Байцаах Хороо нислэгийн бэлтгэлийг хангахтай холбоотой дүрэм журам зөрчигдсөн эсэхийг шалгаж эхэлжээ.

“2025 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Иваново мужийн Иванково тосгоны ойролцоо туршилтын нислэг үйлдэж байсан Ан-22 онгоц осолдлоо. Онгоцонд явсан багийн бүх гишүүд амиа алдсан” гэж тус хороо мэдэгдсэн байна.

Уг мэдэгдэлд онгоцонд хэдэн хүн зорчиж байсныг дурдаагүй ч ТАСС агентлаг долоон хүн байсныг баталжээ.

Онгоцыг засварлаж дууссаны дараа туршилтаар нисгэх үед уг осол гарсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

“Өнөөдөр Иваново мужийн нутагт засварын дараах туршилтын нислэгийн үеэр Ан-22 цэргийн тээврийн онгоц осолдсон. Онгоц хүн амын суурьшлын бус газарт осолдсон байна” гэж тус яамнаас мэдээлжээ.

Иваново муж нь нийслэл Москва хотоос зүүн зүгт 200 км зайд оршдог.

Уг осол Украины дайнтай холбоотой эсэх, Украины талаас нөлөөлсөн эсэх талаар ямар нэг сэжүүр одоогоор илрээгүй байна.

Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны турш ОХУ-д цэрэг, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн эрчимжсэн нь холбоотой осол эндэгдлийн тоог нэмэгдүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
29 | 5 | 3 цаг