Долоон жил түрээсийн байранд хуваагдан хичээллэж байсан 15 дугаар сургуулийн сурагчид шинэ байртай болов
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оржээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66x19м хэмжээтэй, зоорьгүй, дөрвөн давхар барилга.
Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ.
Барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны долоодугаар сард ашиглалтад орох байсан ч хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан байна.
15 дугаар сургуулийн сурагчид долоон жилийн хугацаанд түрээсийн байранд хуваагдан хичээллэж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
