Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 километр туслах гудамж зам 87 байршилд 262 километр, 13 байршилд 94,304 м.кв явган хүний зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74 километр туслах гудамж зам, 33.8 километр авто замын шинэчлэл, хоёр байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ.
32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна.
Ирэх онд Нийслэлийн Замын Сангийн 227 тэрбум төгрөгөөр дараах авто зам, засвар шинэчлэлийг гүйцэтгэхээр төсөвлөжээ. Тус санд тээврийн хэрэгслийн татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжууд төвлөрдөг билээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!