Уншиж байна ...

Physical Asia шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс Монголд ирлээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Physical Asia шоунд Австрали улсыг төлөөлөн оролцсон хүчтэн Эдди Уильямс өнөөдөр Монголд ирсэн байна. 

Тэрбээр өөрийн Инстаграм хаягтаа Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд байгаа болон Улаанбаатарт байрласан зочид буудлынхаа цонхоор харагдах орчны богино бичлэгийг оруулжээ.

Эдди Уильямс нь Австралийн хүчтэн шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга бөгөөд 194 см өндөр, ойролцоогоор 190 кг жинтэй гэж PrimeTimer.com-д мэдээлжээ.

Тэрбээр хүчний спортоор хичээллэж, залууст дасгал хөдөлгөөн хийхийг уриалахын зэрэгцээ тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслах ажилд идэвхтэй оролцдог байна.